Есөн настай хүү Орос, Монгол улсын хил дамнан орших Их Саяны нурууны ноён оргилд, далайн түвшнээс дээш 3491 метрт орших Мөнх сарьдагт хүрсэн байна.
Монголын явган алхалтын холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос энэ сарын 1-нээс 8-ны хооронд "Хөх сувдын эрэлд-2" адал явдалт явган аяллыг Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумдад зохион байгуулжээ.
Аяллын маршрутад Хөвсгөл аймгаас зохион байгуулж буй "Мөсний баяр 2023", үзэсгэлэнт сайхнаараа алдартай Жаргант гол, Монгол Улсын хойд хил Ханх сумын нутагт орших Их Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уул зэрэг байгалийн болон түүхэн үзэсгэлэнт газруудыг багтаасан байна.
Аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсоны дотор есөн настай Л.Эрхэмбаяр багтаж, аавтайгаа хамт амжилттай оролцжээ.
Тэрээр аавтайгаа хамт эх орныхоо өнцөг булан бүрт очиж алхаж, аялдаг. 2022 онд Асралт хайрхан (далайн түвшнээс дээш 2799 метр), Их Богд (д.т.д 3900 метр), Алтай Таван Богд уулын Малчин оргил (д.т.д 4051 метр)-т хүрчээ.
Мөнх Сарьдаг (д.тд 3491 метр) оргилд энэ сарын 4-нд 14:29 минутад ийнхүү амжилттай гарсан байна.
Монголын явган алхалтын холбоо нь сар бүр Монгол орныхоо аль нэг аймагт, сар бүр эх дэлхийнхээ аль нэг улс оронд явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.