Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 35% нь цастай байна. Цасны дундаж зузаан нь 11 см, цасан дахь усны нөөц 3.96 шоо.км байна.
Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх, Идэр, Дэлгэрмөрөн голын сав газруудын 60-90% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км.
Хяргас нуур, Завхан гол, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голуудын савын 40% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.25 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг ЦУОШГ-аас зөвлөв.
Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ