- Аутизмыг таниулах дэлхийн өдөрт зориулав -
Индэр дээр гарч ирээд, цовоо чанга дуугаар “Ялалт байгуулахад минь туслаач. Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач!” хэмээн хүү хэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж, тэд нүүрэндээ инээмсэглэл тодруулан нэгэн зэрэг алга ташихад хүргэсэн юм.
Аутизм нь авто буюу "өөрөө" хэмээх утгатай үгнээс үүсэлтэй бөгөөд тэд өөрийнхөө ертөнцөд өөрийнхөөрөө оршдог гэсэн утгатай.
Түүнийг Б.Ерөөлт гэдэг. 19 настай тэрбээр Монгол Улсын тусгай олимпын тамирчин төдийгүй, Тусгай олимпын Азийн бүсийн манлайлагч тамирчин юм. Хүү 10 настайгаасаа хойш ширээний теннис тоглож, Азидаа тэргүүлэх мундаг тамирчин болжээ.
2022 оны гуравдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Тусгай олимпын арга хэмжээ болсон юм. Б.Ерөөлт тайзан дээр гарахаасаа өмнө хамгийн урд эгнээнд байхдаа толинд харан үсээ самнан өөрийгөө бэлдэж, ээжтэйгээ ойр зуур юм ярин инээж суув. Хөтлөгч өөрийг нь зарлахад тэрбээр энгэрээрээ дүүрэн медаль шажигнуулан гарч ирэн өөрийнхөө амжилт, туршлагыг үзэгчдэд танилцуулаад “Тамирчны алдар” дууны аяыг төгөлдөр хуур дээр тоглож, хүмүүсийг хөгжөөв.
Б.Ерөөлт хүү анх хамаатныхаа эгчээр заалгаж ширээний теннистэй танилцаж байсан бол өдгөө Тусгай олимпын аварга тамирчин болжээ. Хамгийн анх 2014 онд Тусгай Олимпын Анхны Наадамд оролцон ширээний теннисийн төрөлд алтан медаль авчээ. Ирэх жил нь буюу 2015 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тэмцээний ганцаарчилсан төрөлд хурд хүчээ сорин хүрэл медаль авсан.
Мөн Тусгай Олимпын Зүүн Азийн бүсийн 2016 оны Шилдэг тамирчин болсон юм. Чойбалсан хотноо болсон өдөрлөгийн үеэр өөрөөсөө дүү, жаахан хүүхдүүдэд цохиурыг хэрхэн зөв барьж, бөмбөг цохихыг зааж өгч байв. Хүү ширээний теннис тоглож, төгөлдөр хуур дарахаас гадна усанд сэлэлтээр хичээллэдэг.
Аутизмыг бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг хэмээн тодорхойлдог. Б.Ерөөлт хүү аутизмтай ч олон төрлийн авьяастай. Спортын арга хэмжээний дараа түүнтэй цөөн хором ярилцах завшаан гарсан юм. “Хоёулаа ярилцахад англи, монгол хэлний аль нь чамд дээр байна вэ” гэхэд “Надад аль ч ялгаагүй л дээ. Гэхдээ хоёулаа англиар ярья” хэмээн өөртөө итгэлтэй, маш цэвэрхэн дуудлагаар, чөлөөтэй ярьж байв. Мөн тэрээр жил гаруйн өмнөөс Герман хэл сурч эхэлжээ.
Хүүгийн донжтой урт үс өөрийнх нь имиж болжээ. “Би бага байхаасаа л үсээ ургуулж үзэх юм сан гэж боддог байсан. Дунд сургуулийн сурагч байсан учраас ургуулж болдоггүй байлаа. Харин сургуулиа төгсөөд, жил хагасын өмнөөс ургуулж эхэлсэн” гэсэн юм.
Түүний тодорхойлсноор спортоор хичээллэхийн сайхан нь хөлсөө гарган хөгжилдөж, найз нөхөдтэй болоход оршдог гэнэ. Тэрбээр ширээний теннисээр хичээллэснээр маш олон найзтай болсноо олзуурхан ярьж байлаа. Найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөх нь түүнд жаргалтай мэдрэмж төрүүлдэг бол тэмцээндээ хожигдоход гунигтай байдаг гэсэн юм. Гадаад хэлээ хэрхэн сайжруулдаг талаар асуухад англи хэл дээр кино, нэвтрүүлэг үздэг ба тэр дундаа “Гэртээ ганцаараа” , “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киног хэд ч үзсэн уйдахгүй гэв.
Хүүгийн ээж А.Амарбуян нэгэн сонирхолтой түүх хуваалцсан нь бага байхдаа “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киног өдөр бүр, ахин дахин үздэг байсан ба нэг удаа гэрт нь цахилгаан тасартал хүүхэлдэйн киногоо заавал үзнэ хэмээн уйлж ээжийгээ багагүй сандаргажээ. 2018 онд төгөлдөр хуурын улсын уралдаанд оролцсон ба дүнгээ сонсохоор шөнийн 00 цаг хүртэл хүлээсний эцэст нэгдүгээр байранд орсноо мэдээд хамгийн ихээр баярлаж байсан дурсамжаа хуваалцсан юм. Б.Ерөөлт ирээдүйд төгөлдөр хуурын урлагаараа түлхүү явах сонирхолтой бамтэр дундаа дэлхийн алдартай театруудад тоглохыг мөрөөддөг хэмээлээ.
Тэрбээр өөрийн хамгийн дуртай дуу болох "Камертон" хамтлагийн 18 нас дууны аяыг төгөлдөр хуураар тоглож байгаа нь...
Б.Шарав "Сэтгэлийн эгшиг"
Харанга хамтлагийн "Үзэсгэлэнт минь"
Б.Ерөөлт хүүгийн төгөлдөр хуур тоглож буй бусад бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.