Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.12.05/ 12:00 цагийн байдлаар 500 гаруй иргэн цугларчээ. Тэдний дунд оюутан, төрийн байгууллагын ажилтан, 13 настай охин, хөвгүүн хоёр ч ирсэн байв.
Оюутнууд үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө хичээлээ таслаад ирсэн, багш нар дэмжээгүй ч бас буруутаагүй хэмээж байлаа. Харин төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчид "Монголын маргаашийн төлөө ажлаа хаяад ирсэн" гэсэн бол тараад ирсэн нэгэн ч байлаа. Тэд "Нүүрсний хулгайчдын нэрийг зарла", "Зайлаад өг", "Бид эх орондоо сайхан амьдармаар байна" гэх зэрэг үгстэй лоозон барьжээ. Мөн "Эцсийг нь үзнэ, үр дүнд заавал хүрнэ" гэх нэг хүсэлтэйгээр Сүхбаатарын талбай тойрон алхаж байна.
"МОНГОЛД БҮХ ЗҮЙЛ ХЭЦҮҮ БАЙНА"
Иргэн Б.Бадам залуусыг дэмжихээр иржээ. Тэрбээр "Би өчигдөр 00:00 цагт ирж жагссан. Залуучууд сайхан байна. Эднийгээ дэмжих цаг болсон. Ийм л зорилгоор өнөөдөр энд дахин ирлээ. Дуустал нь жагсана гэж бодож байгаа. Манай гэр Яармагт байдаг. Түгжирдэггүй байсан бол одоо би өглөө гэрээсээ 08:00 гэж гараад хотын төвд 11:00 цагт ирж байна шүү дээ. Түгжрэлтэй, утаатай. Дээр нь ажлын байр алга. Монголд бүх зүйл хэцүү байна" гэлээ.
Харин орон сууцны конторт ажилладаг Н.Ариунболд өчигдөр ажилтай байсан ч ирж жагссан бол өнөөдөр 10:00 цагт ажлаа тараад энд иржээ. Тэрбээр "Өмнө нь би "Ажлаа хий" жагсаалд оролцож байсан. Засгийн газар огцроосой гэж би хүсэхгүй байна. Авлига авсан хүмүүстээ л хариуцлага тооцохыг шаардахаар ирлээ.
Монголд амьдрахад цалин хүрэлцэхгүй байна. Сардаа 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа ч зээлээс, зээлийн хооронд амьдарч байна шүү дээ. Би таван хүүхэдтэй. Хүүхдүүддээ ийм нийгэм үлдээхийг үнэндээ хүсэхгүй байна. Залуучууд нэгдээд эцсийг нь үзээсэй. Хамгийн гол нь эмх журамтай байх хэрэгтэй" гэж ярилаа.
"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Л БОЛ ӨНӨӨДӨР ИРЖ ЖАГСААРАЙ"
Энэ жагсаалыг зохион байгуулагч гэх хүмүүс алга. Тиймд зохион байгуулалтад оруулж, залуусыг эмх журамтайгаар үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж буй М.Пүрэвсүх сургуулийн багш.
Тэрбээр "Би өчигдрөөс жагсаалд оролцсон. Нийтлэг шаардлага тодорхой. УИХ-ын гишүүд, эрх баригчид нүүрсний хулгай, ЖДҮ, Ковидтой холбоотойгоор өчнөөн тэрбум төгрөг "идчихсэн" байна шүү дээ. Гэхдээ миний хувьд өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаанд оролцох эрхийнхээ төлөө л ирлээ.
Маргаашийнхаа төлөө бид өнөөдөр жагсах хэрэгтэй. Өнөөдөр жагсаж чадахгүй бол маргааш бид дуусна. Ийм нөхцөл байдалд Монгол Улс орчхоод байна шүү дээ. Тийм учраас та Монгол Улсын иргэн л бол өнөөдөр энд ирж дуу, хоолойгоо хүргэх ёстой. Өчигдрөөс хойш үйл ажиллагаанд оролцоход сэтгэл дундуур байгаа зүйл нь иргэний нийгмийн байгууллагууд үүргээ гүйцэтгэхгүй байна. Уриалаад байсан олны танилууд өнөөдөр алга. Гэтэл ард, иргэд өнөөдөр ажил хаяад ирчихсэн байна шүү дээ. Би төрийн албан хаагч, сурган хүмүүжүүлэгч, залуу хүнийхээ хувьд ажлаа таслаад тэмцэхээр ирсэн. Нэг өдрийн ажлаас илүү Монголын маргааш чухал байна.
Бид тэмцэх чадвартай байх ёстой. Тэмцэх харизмаг УИХ-ын 76 гишүүн нам дараад тогтолцоонд оруулчихсан. Тиймээс тэмцье л гэж уриалъя. Өнөөдөр жагсаалд оролцож буй хүмүүсийн 80-90 хувь нь залуучууд байна. Тэд юу шаардах вэ гэдэг мэдээлэлтэй иржээ. Залуус Монголдоо амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Учир нь энэ улсад сайхан амьдрах боломж алга. Төрийн албанд ажиллаад л байна, ажиллаад л байна. Гэтэл авч байгаа цалин маань зээлээ ч төлж хүрэхгүй. Үнэндээ ажил хийж байгаа учраас л зээлтэй байна" гэж ярилаа.