“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” батлагдсаны арван жилийн ой 2022 онд тохиов.
Манай улсын компаниуд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”, "Хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлого"-ыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган, бусад аж ахуй нэгж байгууллагыг манлайлан ажиллаж байгаа сайн туршлагуудаас хүргэж байна.
БИЧЛЭГ:
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/
-Эм Ди Эс энд ХаанЛекс ХХН хуулийн фирм сар бүр ажлын нэг өдрийг хүүхдэдээ зориулах цалинтай чөлөө олгодог.
-Хаан банк 2001 оноос хойш ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Мөн ажилтнууддаа гэрээсээ болон болон уян хатан цагийн хуваариар ажиллах боломж олгодог.
-Мобиком корпораци байгууллагадаа эх хүүхдийн өрөөг тохижуулж, ажилтнуудынхаа хүүхдүүдийн боловсрол, аюулгүй байдалд анхаарч байна.
-Оюутолгой ХХК жирэмсний болон амаржсаны амралт авч байгаа ээжүүдэд хуулийн нөхцөлийг дээрдүүлэн зургаан сар хүртэлх цалинтай чөлөө олгодог. Мөн энэ зохицуулалтыг хүйсийн ялгамжгүй болгож, шинээр хүүхэдтэй болсон аавуудад 18 долоо хоногийн цалинтай чөлөө олгож байна.
-Тесо групп байгууллагынхаа дэргэд “Зөв багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Уг цэцэрлэгт группын ажилтнуудын 120 орчим хүүхэд хамрагдаж байна.
-Юнител групп Улаанбаатар хотын дөрвөн бүсэд дистрибютед оффис ашиглалтад оруулжээ. Улмаар ажилтнууд гэрээсээ хамгийн ойр оффистоо, ажлын уян хатан цагийн хуваариараар ажиллаж байна.
-Говь ХК байгууллагынхаа дэргэд “Говийн багачууд” цэцэрлэгийг нээжээ. Цэцэрлэг нь байгууллагын ажилтнуудын ажлын цагийн хуваарьтай уялдаж буюу өглөө 07.30-20.00 хүртэл ажилладаг.
-Зайсан Хилл цогцолбор тавдугаар давхартаа хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөөг тохижуулж, олон нийтэд нээлттэйгээр ажиллуулж байна.
Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1,2 сая нь хүүхдүүд. Тэд гэр бүл болон нийгэмдээ чухал хувь нэмэр оруулдаг. Хүүхдүүд бол хэрэглэгч, ажилтнуудын гэр бүлийн гишүүн, залуу ажиллах хүч, ирээдүйн ажилтан, удирдагч гэдгээрээ бизнест чухал ач холбогдолтой хүмүүс юм.
Хүүхэд бол нийгмийн хамгийн эмзэг, гадуурхагдсан бүлэг бөгөөд энэ нь тэдний олон нийтэд үгээ хэлэх боломжгүй байдлаас харагддаг.
Бүх түвшний засаг захиргааны нэгжүүд хүүхдийн эрхийг хамгаалан дээдэлж, хэрэгжүүлэх үүрэгтэй бол бизнесийн байгууллагууд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг мөрдөж, хүүхдийн эрхийг хүндэтгэх үүрэгтэй юм.
“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд”-ыг хүүхдүүд, бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрчний эвлэл, хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагууд, засгийн газар, эрдэмтэн, судлаач нартай зөвлөлдсөний үр дүнд баталж байв.
Эдгээр зарчмуудыг НҮБ-ын Глобал Компактын “Арван зарчим” болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос баталсан “Бизнес ба хүний эрхийн чиглүүлэх зарчмууд” зэрэг өмнө нь байсан бизнесийн стандартуудад үндэслэн боловсруулсан байна.
БҮХ БИЗНЕСҮҮД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ХИЙХ ЁСТОЙ:
“Бид бол асуудлын эх үүсвэр бус, бид асуудлыг шийдэхэд хэрэгтэй нөөц бололцоо юм. Бид бол зардал бус, хөрөнгө оруулалт юм. Бид зүгээр л нэг балчир хүмүүс биш, бид бол хүн, дэлхийн иргэд юм” 2002 оны тавдугаар сарын 5-7-нд хуралдсан НҮБ-ын Хүүхдийн тусгай чуулганаас гаргасан “Бидний төлөө дэлхий” уриалгаас эш татав.