Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар болон Монгол дахь Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь 2022 оны 12-р сарын 22-нд “Монголын олон хүүхэдтэй гэр бүлийн мөрөөдлийг биелүүлэх зул сарын баярын төсөл”-ийг хамтран зохион байгуулав.
Тус сан нь жил бүрийн эцсээр эмзэг бүлгийн айлуудын хүүхдүүдийн хүслийг биелүүлэх зорилготой “Мөрөөдөл биелүүлэх зул сарын төсөл”-ийг хэрэгжүүлсээр ирсэн. Хүүхдэд бэлэг бэлэглэх нь тэдэнд хайр халамж, аз жаргалыг мэдрүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэхүү ёслолд Монголд суугаа бусад дипломат төлөөлөгчийн газрынхан ч уригдан оролцов.
Энэ удаагийн “Мөрөөдөл биелүүлэх зул сарын төсөл” нь “Өвлийн хүйтэнд дулаан нэмэх төсөл”-ийн нэг хэсэг бөгөөд дотроо “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүслийг биелүүлэх зул сарын төсөл”, “Гэр хорооллын өрхүүдийн сэтгэлийг дулаацуулах нөөц төсөл” гэсэн хоёр төсөл мөн адил багтдаг.
“Мөрөөдөл биелүүлэх зул сарын төсөл”-ийн хүрээнд Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь одоогийн байдлаар Улаанбаатар хотод 3,300 гаруй айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн ба тэдгээрээс эмзэг бүлгийн олон хүүхэдтэй 50 өрхийг сонгон өрх бүрд нэг ширхэг өвлийн зузаан хөнжил, айл бүрийн хүүхдүүдэд бэлэг бэлэглэх буюу нийт 50 хөнжил, 50 бэлэг бэлэглэсэн.
Үүнээс гадна “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүслийг биелүүлэх зул сарын төсөл”-ийн хүрээнд 28 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад тус бүр 200,000 төгрөгийн үнэ бүхий гэнэтийн бэлэг бэлэглэсэн бол “Гэр хорооллын өрхүүдийн сэтгэлийг дулаацуулах нөөц төсөл”-ийн хүрээнд гэр хорооллын 50 өрхийг сонгон дулаан эсгий дэвсгэр бэлэглэсэн.
Монгол дахь Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгч Хуан Жү Вэй “Тус сан нь 2004 онд Улаанбаатар хотод анх байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын эмзэг бүлгийн айл өрхүүдийн хүүхэд багачуудад бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Тухайлбал эдийн засгийн туслалцаа, хүүхэд болон том хүний боловсрол, эрүүл мэнд, цэвэр усны нөөц, тэтгэлэгт хөтөлбөр, гэр хотхон болон нийтийн үйлчилгээ зэрэг бүхий л үйлчилгээнүүд багтана. Энэ 18 жилийн хугацаанд 13,000 гаруй хүүхдийг бие даан өсгөж, ядуурлаас ангижруулахад амжилттай тусалсан” хэмээн онцлов.
Мөн Тайваниас МУ-д суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тус сангийн зүгээс олон жил санаачлан хэрэгжүүлж буй “Өвлийн хүйтэнд дулаан нэмэх төсөл” нь Монголын айл өрхүүдийг хахир өвлийн хүйтэн саруудыг даван туулахад нь тус дэм болохын тулд жил бүр дулаан эд хэрэгсэл болон гурил хандивладаг. Энэ жил “Мөрөөдөл биелүүлэх зул сарын төсөл”-ийн дор олон хүүхэдтэй айл өрхүүдийг нэгтгэн, хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж буй гүн утга агуулгатай төсөл болж байна” хэмээн санал бодлоо илэрхийлэв.