БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайд байсан Цинь Ган-ыг БНХАУ-ын шинэ Гадаад хэргийн сайдаар томилов. Өдгөө 56 настай Цинь Ган 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Ван И-гийн халааг авлаа.
Шинэ сайд Хятадын дарга Ши Жиньпиний хамгийн ойрын туслах, түүний улс төрийг дэмжигч гэж үздэг барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Цинь Ган Бээжингийн Гадаад төлөөлөгчийн газрын албаны товчооноос ажлын гараагаа эхэлж, улмаар 1988 онд Олон улсын харилцааны их сургуулийг олон улсын улс төрийн мэргэжлээр төгссөнийхөө дараа Баруун Европын асуудал эрхэлсэн дипломат атташе болжээ.
Үүний дараа Гадаад хэргийн яаманд олон жил ажилласан бөгөөд албан тушаал ахиж Гадаад хэргийн яамны дэд сайд, ГХЯ-ны Мэдээллийн газрын дарга, Хятадаас Их Британид суугаа Элчин сайд, Хятадаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай аж.