2016 оны олимпийн өмнөх жүдогийн сүүлийн ДАШТ өндөрлөөд дөрвөн сар боллоо.Олимпийн эрх олгох анхны тэмцээн чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөөд гурван сар гаруй хугацаа өнгөрлөө.
Цагийн юмыг цагт нь үнэлдэг болох юмсан. Тамирчдынхаа баярын нулимс, бахдал хөөр нь дарагдаагүй байхад Монголын төр амжилтыг нь үнэлдэг болчихвол.
Эргээд нэг тамирчдынхаа амжилтыг магтчихъя.
Намрын эхэн сард их спортын ДАШТ-ий салхийг хагалж цагаан өмсгөлтнүүд Казахстаны Астанаг зорьж 137 орны 823 жүдочтой өрсөлдсөн.
Олимпийн өмнөх жилийн ДАШТ-д медаль хүртэж үзээгүй Монголын жүдочдын хар цувралыг таслаж 57кг-д Доржсүрэнгийн Сумъяа медалийн салхийг хагалж дэлхийд нэрээ дансалсан.
Д.Сумъяа 2015 онд олимпийн эрхийн оноо олгох 10 тэмцээнд оролцсоноос 4 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт VII байр хүртсэн амжилтаараа дэлхийн чансаанд ноёрхож нэгдүгээрт бичигдэж яваа.
17 жилийн хөлс хүч хөдөлмөрөө үнэлүүлж -73кг-д Сайнжаргалын Ням-Очир олимпийн хүрэл медалиа ДАШТ-ий хүрэл медалиар өнгө ижилсүүлсэн.

2012 оны олимпийн наадмын хүрэл медалийг харамсалтайгаар атгаад алдсан Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа дэлхийн медальтнуудын эгнээд зангарагтайгаар багтсан. Амжилт нь ахихгүй уналтын үе, гэмтэл бэртэл, ээж болсон гээд зовлон бэрхшээл, баяр жаргал ээлжилсэн ч тэр олимпийн өмнөх жил дэвжээндээ ийм их эрч хүчтэйгээр гайхалтай эргэн ирэлтийг хийж чадсан.

Зүүн энгэртээ төрийн далбаагаа ижилсүүлсэн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Астанагийн ДАШТ-ээр нэгэн шинэ хуудсыг эхэлж түүхэндээ анх удаа хүрэл медаль хүртснийг онцлох нь зүйтэй.
Астанагийн "Алау" ордонд долоо хоногийн турш нүргэлсэн "Mongolia" хэмээх уухайн дуу дэлхий даяар түгсэн юм шүү.

Жил бүр жүдочдын амжилтыг үргэлжлүүлж 40 жил хүлээсэн чөлөөтийн эрин үеийнхэн дэлхийг донсолгосон.
Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй нийт 16 жингийн дөрөвт нь финалдаж, дөрөвт нь хүрэл медалийн төлөө зодоглоход спортынхон Лас Вегаст Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болоод байна уу хэмээн дуу алдсан.

Дэлхийн хошой аварга /1974, 1975 он/ З.Ойдовын амжилтыг 40 жилийн дараа Соронзонболдын Батцэцэг бахдалтайгаар давтаж Монгол зон олноо баярлууллаа.
Соронзонболдын Батцэцэг
- 2010 оны ДАШТ-д алтан медаль,
- 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медаль,
- 2013 онд ДАШТ-д мөнгөн медаль,
- 2015 онд ДАШТ алтан медаль хүртсэн амжилтаар их спортын түүхэнд нэгэн дээд амжилт тогтоолоо.
ДАШТ-ий дараа спортод хорхойтнууд С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохыг цахим ертөнцөөр хэсэгтээ л шаардсан.

14 жилийн тэртээ О.Пүрэвбаатар багшийнхаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэх агшинг уйлаад үзэж суусан Б.Номин Лас Вегасын дэвжээнд амжилтыг нь давтсан билээ. Ооска гавьяат мөнгөн медаль хүртээд дэвжээндээ мөргөж байсан бол энэ удаад шавь нь багшдаа мөргөх торгон мөч гайхалтай байсан.

Чөлөөтийн эрэгтэй багийн чансааг илтгэж дэлхийд финалдсан хоёр дахь хүн бол Пүрэвжавын Өнөрбат. 12 настай бөхийн секцийн хаалга татсан тэрбээр 15 жилийн дараа дэлхийн аваргын төлөө барилдаж мөнгөн медальтай болсон.

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60кг-д 2014, 2015 он дараалан хоёр дахь удаагаа дэлхийн аваргын финалд шалгаран үлдсэн Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. "Төрийнхөө дуулалыг эгшиглүүлж чадсангүй" гээд нүдээ хавдтал уйлсан залуухан гавьяат биднийгээ олон жил баярлуулна даа.

Залуучуудын дэлхийн аварга цолондоо эзэн байж томчуудын зүрхэнд шар ус хуруулсан хүн бол Эрдэнэбатын Бэхбаяр. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Авирмэдийн Энхээ багшийнхаа ачийг хариулж насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Үүнээс гадна Рио зорих эрхээ авсан Г.Мандахнаран гавьяат, Ж.Чулуунбат, О.Насанбурмаа нар 2015 оны ДАШТ-д алдсан медалиа жилийн дараа олимпиос хүртэх болтугай.
Мэдээж эдгээр тамирчдын дасгалжуулагч, анхны багш нарын ач гавьяаг үнэлж баршгүй.
Жүдо, чөлөөтийн гайхалтай амжилтыг ширэн бээлийтнүүд үргэлжлүүлж чадаагүй. Дэлхийн дэвжээ ийм хатуу ийм л өндөр босготой. Хэн дуртай нь санасан медалиа аваад байдаггүй.
2013, 2014 оны дэлхийн медальтнууд оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зохих шагналаа хүртэж байсан.
Дэлхийн их спортын хатуу дэвжээнд арваас дээш жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд ирэхэд нь Монголын төр гавьяа цолоо шуудхан өгдөг уламжлал тогтчихвол. Гавьяат цолныхоо хэмжээнд амжилт гаргах ташуур болог, урам зориг аваг.
Монгол Улсаар овоглож, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, дэлхийд нэрээ дансалсан тэдэнд ТОДОРХОЙЛОЛТ хэрэггүй шүү дээ Ерөнхийлөгч өө.