“Усан хот” хэмээн дэлхий дахинаа алдаршсан Италийн Венец хотноо жил бүр зохион байгуулагддаг уламжлалт багт наадам болж байна.
Тус наадам нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 9-нийг хүртэл буюу 12 хоногийн турш үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд хотын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид баг, нөмрөг, янз бүрийн чимэглэлтэй малгай зэргийг өмсөн гудамжаар алхдаг байна.
Хотын гудамж тэр чигтээ дуу бүжиг, хөгжөөн цэнгээнд автдаг ба наадмын хамгийн алдартай зүйл нь гоёмсог хийц бүхий багнууд юм.
Энэ үед Итали улсаар аялсан хүн яг л XVIII зууны үеийн Италид очсон мэт сэтгэгдэл төрдөг аж. Тиймээс энэхүү үйл явдлыг нүдээрээ үзэх гэж сая сая жуулчин Венецийг зорьдог юм.
Багт наадмын төгсгөлд Сэнт Маркын талбай дээрээс нуурын дээгүүр салют буудаж, сүрлэн хүн шатааж, бүжиглэцгээдэг.
Венецийн багт наадмын фото мэдээг хүргэж байна.