Кыргызстаны засаг захиргааны байнгын, үндэслэлгүй дайралтад өртөх нь “Центерре” компанийг залхаасан бололтой. Кыргызстаны алтны томоохон орд газарт үйл ажиллагаа явуулдаг тус компани Монголд идэвхжих болсон аж.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт алс холын Канадаас Бишкект нэгэн мэдээ ирсэн нь Монголтой холбоотой байв.
“Центерра Голд Инк” компани Гацууртын ордод эзэмших хувиа Монголын парламенттай тохирсон талаар албан ёсоор мэдээлсэн аж.
“Гацуурт төслийг хэрэгжүүлэхэд парламентаас гаргасан тогтоол чухал алхам боллоо. Энэ бол Бороогийн үйлдвэр, дэд бүтцийг ашиглах их сонирхолтой боломж бөгөөд Гацууртын алтны нөөц 1.6 сая унци хэмээн тооцогддог. Гэхдээ их бага хөрөнгө оруулалт шаардана. Одоо Монголын засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах гарын үсэг зурахад чиглэсэн үйл ажиллагаанд гол хүчээ чиглүүлэх болно.
Тун удахгүй Гацууртын орд газрыг ашиглаж эхлэх юм. Бид ингэснээр олон жилийн турш бидний үйлдвэрийн үйл ажиллагааг Монголд үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Скот Перри мэдэгдлээ.
Нөхцөл байдал ингэж эргэсэн явдлын талаар “Вести.kg” сайт улс төр судлаач Марат Казакпаевтай ярилцжээ. Түүний үзэж байгаагаар хэдэн сая долларын хөрөнгө оруулалт гүйцэтгэсэн канадчуудын тэсвэр барагдсан гэнэ.
“Нэг ч ухаантай хөрөнгө оруулагч өөрийн бизнес болон компанийн үйл ажиллагаанд ингэж хандахыг тэсэхгүй. Канадчуудын буруу гэж юу байх билээ. Акаевын үеэс л эхлээд Кумтор орд газарт үйл ажиллагаа явуулж ирсэн тус компани, Кыргызын засаг захиргааны хоорондын харилцаа хээл хахууль дээр тулгуурлаж ирсэн шүү дээ. Тэд зөвхөн засаг захиргаанаас гаргасан “дүрмийн дагуу тоглож ирсэн”.
“Харин одоо бид юутай хоцорсон бэ?” гэх асуултыг улс төр судлаач тавьж байна. Алтан загасны үлгэрт гардаг чавганц хагарсан тэвштэй л хоцордог шиг Кыргыз тийм байдалд орчихлоо. Үүнд улс төрчид болон баячуудын буруу гэнэ. Монголчууд бидэнтэй харьцуулахад илүү нарийн ухаантай, санхүүгийн асуудалд алсын хараатай гэдгээ харуулсан.
“Бид ардчилсан улсад амьдардаг, хөрөнгө оруулагчидтай харьцаж чаддаг гэж сагсуурдаг. Харин ашиг нь юу юм бэ? Засаг захиргаа тэрчигээрээ хээл хахуульд идэгдсэн байна. Таваас зургаан жилийн дараа бид ганцаараа хоцроно. Кумторын ордоос канадууд явна. Бидэнд санхүү, тоног төхөөрөмж, шаардлагатай туршлага ч байхгүй. Бид яаж ч чадахгүй.
Харин сүүлийн жилүүдэд төрийн нэр хүнд унасан учир өөр хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Тиймээс худлаа амбицаа мартаж тэнгэрээс бууж газардах хэрэгтэй байна” хэмээн улс төр судлаач Марат Казакпаев ярьжээ.
Эх сурвалж: vesti.kg