“Samsung Electronics” компанийн энэ сарын эцсээр танилцуулахаар хүлээгдэж байгаа “Galaxy S7” болон “Galaxy S7 Edge” ухаалаг гар утасны зургуудыг дэлгэсэн байна.
“VentureBeat”-ийн нийтэлсэн зургуудыг харвал загвар хийцийн хувьд хэрэглэгчдийн таалалд нэлээд нийцэж байсан “Galaxy S6” болон “Galaxy S6 Edge” гар утаснуудтай нэлээд төстэй байгаа аж.
Хэдий тийм боловч шинээр гарах гар утаснуудын загвар “Apple”-ийн “iPhone”-ийнхтэй төстэй болсон гэж “The Verge”-д дурджээ. Шинээр гарах гар утаснуудын програм хангамж болон техникийн үзүүлэлтүүдийг “Samsung” хараахан албан ёсоор дэлгээгүй байгаа ч хатуу санах ойг дэмжих “microSD" картны оролттойгоос гадна усанд тэсвэртэй, цэнэг хураагуурын багтаамж өндөр болсон гэсэн таамаг хамгийн ихээр газар авсан байна.
“Samsung Electronics” компани “Galaxy S7” болон “Galaxy S7 Edge” гар утаснуудыг хоёрдугаар сарын 21-нд Барселон хотод болох “Mobile World Congress” эхлэхээс нэг өдрийн өмнө танилцуулна гэж мэдэгдээд байна.