Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадам ирэх жилээ хүртэл ярих сонин сайхан ихтэй, наадамчин олон сэтгэл дүүрэн байв.
Бөхийн барилдаанд улсын харцага цолтой, 22-хон настай залуу зодоглон энэ жилийн түрүү бөхөөр шалгарч, Монгол Улсын арслан цол хүртлээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат идэр залуухан арслан Э.Оюунболдыг олон түмнийхээ хайр хишгийг дааж, буурь суурь, ёс жудагтай барилдвал түүнд нас, эр бяр байна хэмээн бөхийн хорхойтнууд дүгнэж байв.
Харин сурын талбайд бас л сонин сайхан амжилт, баярт үйл явдлууд давхцлаа. Халх сурын харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат спортын мастер Б.Батбаатар эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүлж, улсынхаа наадамд анх удаа түрүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртсэн.
Монголын хөдөөд энэ жил шинэ төлтэйгээ нийт 60 гаруй сая мал зусаж байна. Монгол орны бэлчээрийн даац 30 сая малд л хүрэлцээтэй. Гантай зун хахир өвөл болох нигуур буй.
Эмэгтэйчүүдийн төрөлд түүний гэргий Монгол Улсын мэргэн С.Эрдэнэтунгалаг тэргүүлж, 29 жилийн дараа Монгол Улсын хошой мэргэн боллоо. Хүй долоон худагийн дэнжид аргамаг хүлгүүд тоосоо өргөж, наадамчин олныг баясгав. Энэ жилийн хувьд Хүй мандлын дэвжээ өвс ургамал тачир байсан ч моринд хайртай монгол түмэн аргамаг хүлгүүд, хурдан соёолонгийн тоосонд орох гэж хуурай шорооноос халширсангүй ээ.
Шадар сайдын ахалсан Баяр наадмыг зохион байгуулах комисс энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-наас 14-нийг хүртэл Чингисийн талбайд соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулав. Ийн ажилласныхаа шанд олон өдөр амрах болсон наадамчдыг уйдаахааргүй үзэх, харах зүйлтэй сайхан наадлаа гэх магтаалыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан авлаа.
Хуулиар олон өдөр амардаг болгосных нийслэлчүүд хөдөөгүүр аялж, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч үнэтэй хувь нэмэр оруулах шиг болов. Монгол түмэн таван өдрийн турш сайхан наадлаа. Наадмын дараа намар гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгэндээ ч энэ үгийг онцолсон.
УИХ-ын дарга З.Энхболдын наадамчин олонд зориулсан мэндчилгээндээ долоо хоног сайхан наадаад, намрын их ажилдаа орохыг сануулсныг наадамчин олон анзаарсан байж таарна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сард нэг ч ой, арга хэмжээ зохион байгуулахгүй гэж баяр наадмын өмнө хариуцлагатайгаар мэдэгдсэн.
Төрийн түшээд яагаад ийн эртнээс сануулна вэ. Энэ зун манай улсын ихэнх нутгаар гандуу, өвс ургамлын гарц тааруу байна. Хадлангийн болон таримал ургамал болох улаан буудай, хүнсний ногооны ургац муу байгааг салбарын сайд нь сануулсан.
“Монголын хөдөөд энэ жил шинэ төлтэйгээ нийт 60 гаруй сая мал зусаж байна. Монгол орны бэлчээрийн даац 30 сая малд л хүрэлцээтэй. Гантай зун хахир өвөл болох нигуур буй.
Бидэнд зуданд олон мянгаар нь малаа алдсан, хотоо харлуулсан гашуун туршлага бий. Иймд малчид зөв менежмэнт хийж, онд орохооргүй малаа заазалж, өвлийг давах бэлтгэлээ эртнээс базаахыг Ерөнхийлөгч аль эртнээс сануулаад байгаа. Энэ үгийг УИХ-ын дарга наадмын мэндчилгээнийхээ хамт, наадамчин олонд сануулга болгосон билээ.
Мах бэлтгэлийн ажил, мах нөөцлөх саваа бэлтгэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ярьсан. Монгол түмний зуны их цэнгэл наадам олон өдөр үргэлжилж, өндөрлөлөө.
Өвлийг өнтэй давахын тулд намрын их ажилдаа орох цаг ирлээ.