Монгол улсын Филармонийн морин хуурын чуулга арваннэгдүгээр сарын 13-ны 19 цагаас Ж.Бизе Р.Щедрин-Н.Жанцанноров "Кармен сюит" тоглолтыг улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.
Энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон ба энэ нь дэлхийн алдартай сонгодог хөгжмийн бүтээл "Кармен"-ыг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосон билээ.
Ингэснээр ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчлах, морин хуурын чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой тоглолт байсан юм.
Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр “Кармен сюит”-ийг улсын Филармонийн тайзнаа хоёр дахь удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох "Кармен сюит" тоглолтыг удирдаач МУСТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com
Mongolian state Phiharmonic/FB
7011-8012, 7014-8012, 8800-4849, 9904-5517, 9992-5047
Тасалбарыг: Улсын филармоний касс болон 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Мөн UNITEL-ийн GG хэрэглэгчид 100 GG–ээр тасалбараа хөнгөрүүлэн худалдан авах боломжтой юм.