Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзсэн. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комисс байгуулах шийдвэрийг өнгөрөгч долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Комиссын анхны хурал Монгол Улсын Шадар сайд, тус комиссын дарга У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн байдлын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа, цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт нар мэдээлэл хийлээ.
Хуурайшилт гангийн улмаас ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум,
Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад 2 тэрбум,
Зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж, ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхээр болсон.
Мөн малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,
2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэх махны нөөц бүрдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст даалгасан Засгийн газрын тогтоолын төслийг Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцой комиссын гишүүдэд энэ үеэр танилцууллаа.