Samsung компани таван сарын өмнө гар утасны загварыг шинэчлэн бүтээсэн. Хэдийгээр iPhone 6 утастай ерөнхий загвар нь ижил болсон ч S6 Edge хэмээх утас хоёр тал руугаа нумарсан дэлгэцтэй бүтээгдсэн нь салбартаа анхдагч.
Тэгвэл өнгөрсөн шөнө компани iPhone 6 Plus утасны өрсөлдөгч болох хоёрын хоёр утас танилцууллаа. Ялангуяа одоо S6 Edge утас барьж байгаа хүмүүст S6 Edge+ утас ямар ялгаатай болох нь сонирхолтой байгаа болов уу.
Нэг үгээр бол дүр төрхөө бараг өөрчлөөгүй. Edge утасны анхны загвар 5,1 инчийн дэлгэцтэй байсан бол Edge+ 5,7 инчийн дэлгэцтэй. Өмнөх загвараасаа 12 мм урт, 5 мм өргөн энэ утас 6,9 мм-ийн зузаантай аж.
Гэхдээ Edge утас 7,0 мм зузаантай байсан учир нэг их өөрчлөлт биш. Түүнчлэн шинэ загвар яг л өмнөхтэйгээ адил чанга яригч, чихэвчийн оролт нь утасны доод хэсэгт, дуу чангалах суллах товчлуур нь зүүн дээд буландаа хэвээр үлджээ.
Үүгээр зогсохгүй утасны доторх зүйлс ч гэсэн бараг өөрчлөгдсөнгүй. Урьдын адил найман цөмт Exynos процессортой, харин RAM нь 3GB биш 4GB болж нэмэгджээ. Батарей нь 2600mAh биш 3000mAh болсон ч ижил хурдтай цэнэглэх учир том давуу тал.
Харин шинэ хоёр утасны нэг давуу тал нь үйлдвэрээс гарахдаа л Youtube-рүү шууд бичлэг дамжуулдаг болсон явдал. 1080 пиксел чанартай, секундэд 60 кадрын хурдтай дүрсийг та бусдад дамжуулах юм.
Сул тал нь ердөө 32GB болон 64GB гэсэн хоёрхон сонголттой. Гэтэл S6 Edge 32GB, 64GB болон 128GB сонголттой. Өнөөдрөөс урьдчилсан захиалга авч байгаа дээрх утаснууд наймдугаар сарын 21-ний өдөр АНУ-д худалдаанд гарах бол Монголд есдүгээр сард S6 Edge+ худалдаанд гарах аж.