Он гарахад хэдхэн хоног үлдлээ. Эзэгтэй та баярын ширээгээ хэрхэн чимэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Хамгийн хялбар хэр нь хамгийн тансаг ширээг хэрхэн засах вэ? Sweet kitchen сайттай хамтран дараах хоолын жорыг видеоны хамт бэлтгэлээ.
1.ТӨМСНИЙ САЛАТ:
Орц:
Төмс- 7-8 ширхэг
Гахайн утсан мах-250гр
Ногоон сонгино- 2 ширхэг
Majoneiz
Honey Musta ( гич )
Хийх арга:
Төмсөө чанаад жижиглэн хэрчинэ. Гахайн утсан мах ногоон сонгиноо мөн адил жижиглэн хэрчинэ.
Majoneiz, Honey Mustard ( гич ) хоёроо ижил хэмжээгээр хольж сайтар хутгаад хэрчиж бэлдсэн төмстэйгээ хольж хутгаад бэлэн болно.
2.АЛИМТАЙ ПИРОГ
Шанзанд орох орц:
Алим- 1кг ( ногоон )
Элсэн чихэр - 200 гр
Лимоны шүүс - 4,5 дусал
Корыца - 5 гр
Сууринд орох орц:
Гурил-400 гр
Ус-100 гр ( мөстэй ус )
Давс - 1 чимх
Хөөлгөгч- 5 гр
Масло - 100 гр
Хийх арга:
Суурь гурилаа бэлдэнэ. Гуриландаа масло (тасалгааны хэмд), давс, хөөлгөгч, усаа хийж зуурна. Сайтар зуурсан гурилаа бөмбөг болгоод уутанд хийж хөргөгчид 1 цаг байлгана.
Шанзаа бэлдэнэ. Алимаа хальслаж голыг нь авч цэвэрлэсэн байна. Жижиглэн хэрчээд Корыца болон элсэн чихэр, лимоны шүүсээ хийж хутгана. Бэлдсэн шанзаа хүнсний уутаар боож хэсэг байлгана.
Гурилаа хоёр хэсэг болгон хуваана. Бөөрөнхий болгон илдээд пирогны хэвэндээ тааруулж дэвсэнэ илүү гарсан зах хэсгүүдийг хутгаар цэвэрхэн зүсэж авна.
Суурь гурилаа сэрээгээр хатгаж нүхлэнэ.
Бэлдсэн суриндаа шанзаа хийж тарааж тавина. Дээд хэсгээ бэлдэхдээ бөөрөнхий элдсэн гурилаа нарийн урт уртаар хэрчинэ. Бэлдсэн шанзныхаа дээгүүр гурилаа хэрээслэх маягаар дэвсэж өгнө. Зах ирмэгүүдийн сайн чимхэж өгнө. 200 градуст урьдчилж халаасан зуухандаа хийж 20-25 минут жигнээд бэлэн болно.
3.БҮТЭН ТАХИАНЫ ШАРСАН МАХ
Орц:
Бүтэн тахиа
Төмс- 7-8 ширхэг
Жүрж-2 ширхэг
Броколи- 1 багц
Гахайн утсан мах- 1 уут
Лемон- 1 ширхэг
Амтлагч: Сармистай тахиа амтлагч Хар перец Давс Оливын тос
Хийх арга:
1. Бүтэн тахианыхаа гадна хальсыг махнаас нь эвтэйхэн салгана.
2. Гадна талын ар өвөргүй лемоноор арчина.
3. Жүржийнхээ хальсыг үрэгчээр үрээд арьс мах 2-ын завсраар хийж өгнө. Энэ нь тахиаг зөөллөж өвөрмөц амттай болгож өгнө.
4. Тахианы доторх шанзаа бэлдэнэ. Броколигоо дутуу чанаж аваад жүржтэйгээ хамт том томоор хэрчээд давслана.
5. Бэлдсэн шанзаа тахианыхаа дотор хийгээд 00 утсаар хөл их биеийг задрахгүй болгон боох хэрэгтэй.
6. Гадна талаас нь сармистай тахиа амтлагч, хар перец давс зэргээр амтлана.
7. Төмсөө дунд зэрэг хэмжээтэй хэрчээд давслаад тахиагаа шарах листэндээ хийнэ. 8. Төмсөн дээрээ тахиагаа тавиад урьдчилж 220 градуст халаасан зуухандаа хийж 50 минут шарна.
9. Хэсэг хугацааны дараа төмсөө гарган авч гахайн утсан махандаа ороож ургамлын тосонд шарна
10. Зуухныхаа галыг 150 болгоод 20-30 минут шараа тахиа маань бэлэн болно.