Украины нийслэл Киев хотын иргэдийн амжиргааны түвшин өнгөрсөн оныхтой харьцуулахад хүндэрсэн байна.
Албан ёсны статистик мэдээнээс үзэхэд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, ургамлын тосны үнэ хамгийн их нэмэгдсэн байна.
Түүнчлэн түлшний үнэ нэмэгдэж, Украины үндэсний валют болох гривений үнэ бараг гурав дахин буурсан нь эдийн засгийн хямралд нөлөөлж буйг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн онд төрийн эргэлт гарсны дараа инфляцийн түвшин огцом нэмэгдэх хандлага ажиглагдсан учир Олон улсын валютын сангийн зээлдэгчид нийгмийн салбарын зардлаа бууруулах шахалт үзүүлсэн байна. Үүний үр дүнд багш нарын цалин 25 хувиар, эрүүл мэндийн ажилчдын цалин 8.7 хувиар тус тус буурчээ.
Нийслэл Киев хотод ажилгүйдлийн төвшин 1.5 дахин нэмэгдсэн байна. Эдийн засгийн үзүүлэлтээс гадна энэ онд хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн гаралт ихэсчээ.
Барууны зэрэглэл тогтоох агентлаг “Moody’s” Украины өр одоогийн байдлаар ДНБ-ий 72 хувьтай тэнцэж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС