Хүчит бөхчүүдээ дээдэлж, хүндэлж явдаг хүмүүст дуулгах нэгэн сонирхолтой мэдээлэл байна. Ирэх намар Монгол Улсын түүхэнд анх удаа 4096 бөх барилдах гэж байна. Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон барилдааны урилгыг аль хэдийнэ аймаг, сум, дүүргийн хүчит бөхчүүдэд тараагаад эхэлчихсэн аж.
Монголын үндэсний бөхийн холбооны "Эх эв эе" хуралдаан ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байна. Энэхүү чиглэлд монгол бөхийн дээд амжилтыг дэлхийн Геннисийн номд бүртгүүлэхээр тусгажээ. Энэ ажлыг хийх болсон учир нь монгол бөхийн хувь заяатай зайлшгүй холбоотой хэмээн тус холбооны тэргүүн онцолсон юм.
Өмнө нь ӨМӨЗО Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд 2048 бөх барилдуулж "монгол бөх" гэдэг нэрээр Геннисийн номд бүртгүүлсэн удаатай. ӨМӨЗО-нд улсын баяр наадам болдоггүй. Гэвч тэд 2048 бөх барилдуулахын тулд орон даяараа хөдөлж, төр засагтайгаа хамтарч эцэст нь зорилгодоо хүрч, Монгол бөхийн нэр хүнд, өмсгөл, уламжлал ийнхүү өөр орны нэрээр дэлхийн номд бичигдсэн.
Дэлхий даяар Геннисийн номноос мэдээлэл авч, бахархан ярьдаг хүмүүс монгол бөх гэдэг эрхэм нэрийн талаар буруу ойлголт авч, монгол бөхчүүд зөвхөн Хятад улсад байдаг мэтээр андуу боддог болсон байж мэднэ. Тиймээс Монгол Улс эрийн гурван наадмынхаа эрхэм дээд болсон бөхийн нэр төрийг сэргээхээр болоод байгаа аж.
Монголын түүхэнд 4096 бөх барилдах гэж байгаа нь анхны тохиолдол бөгөөд оролцож байгаа бөхчүүдэд түүхэнд нэрээ үлдээх томоохон завшаан тохиох юм байна. Мөн барилдсан бөхчүүдэд батламж олгон, овог нэрийг нь оролцуулсан дээд амжилтын талаар тусгай ном болгон хэвлүүлэх гэнэ. Дэлхийд манай улсаас өөр хаана ч 4096 бөх барилдуулах боломжгүй, тэгэж ч чадахгүй.
Магадгүй энэ нь зуун жилийн хугацаанд эвдэгдэшгүй амжилт болох бөгөөд Геннисийн захиргаа уг амжилтын талаар "боломжтой" гэж үзэж байгаа юм. Тиймээс Геннисийн амжилтыг бүртгэх бие төлөөлөгч Монгол Улсад ирж, бөхчүүдийг тоо ёсоор байгаа эсэхэд хяналт тавьж, баримтжуулах ажлыг хийх аж. Уг барилдааныг есдүгээр сарын 17-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Н.Бямба