Үндэсний портал GoGo.mn сайт өнгөрсөн долоо хоногт хүргэсэн гол гол нийтлэл, ярилцлага болон улс оронд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхлэх байсан ч хойшлогдов. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас хэлэлцүүлгийг эхлэхээр УИХ-ын үйл ажиллагааны хуваарьт тусгасан боловч гэрээний төсөл хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулна.
Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа уг гэрээ УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийднэ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд үүрэгдлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгууллаа.
Энэ амралтын өдрүүдээр шуурхай ажиллах үүрэг хүлээсэн Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ хэрхэн гаргасан нь ирэх долоо хоногт улс төр, эдийн засгийн хүрээнд хүлээлт үүсгэсэн гол сэдэв болов. Мөн УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх Тавантолгойн гэрээнд санал, дүгнэлт гаргах дэд ажлын хэсгийг ахлахаар томилогдлоо.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгүүд уг гэрээг дэмжихгүй гэдгээ ил тодоор илэрхийлж, энэ ухуулга, “тархи угаалт” өнгөрсөн долоо хоногт хүчээ авлаа.
Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулан хөрөнгө оруулагчидтай байгуулсан Тавантолгойн гэрээ улс орон, Монголын ард түмэнд ямар ашиггүй болохыг ухуулсан суртал нэвтрүүлэг өнгөрсөн баасан гаригаас эхлэн бараг бүхий л телевизээр гарч байна. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгүүд уг гэрээг дэмжихгүй гэдгээ ил тодоор илэрхийлж, энэ ухуулга, “тархи угаалт” өнгөрсөн долоо хоногт хүчээ авлаа.
Улс орны эдийн засгийн хүндрэлт өнөөгийн байдлаас гарах гарц нь Тавантолгой. “Энэ гэрээ батлагдвал эхний ээлжинд 650 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал орж ирнэ. Ерөнхийдөө эхний таван жилд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүрэн гүйцэд хийгдэнэ” гэж Дэд ажлын хэсгийн ахлагч, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар ярьсан.
Эдийн засгийн өнөөгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолыг нөхөх, хямралыг давах Тавантолгойгоос өөр гарц өнөөхөндөө алга гэж толгой эдийн засагчид хэлж байгаа. Гэвч эдийн засгийн нэг удаагийн хямралыг давахын тулд нөөц их, өгөөж арвинтай Тавантолгойн нүүрсний ордоо тавиад туучихаж болохгүй гэж З.Энхболд тэргүүтнүүд хэлж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийж, “Тавантолгойн ордын 51 хувийг төр, 49 хувийг хөрөнгө оруулагчид эзэмшихээр гэрээнд тусгавал дэмжинэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. “Энэ болзол нь үнэндээ уг гэрээг цоо шинээр хийхээс өөр аргагүйд хүргэх тулгалт” хэмээн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд чуулганы танхимд хэлнэ лээ.
Харин УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлээрээ мөн уг гэрээг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийллээ. Тэгэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн гэрээ “тас татаж” байх шиг байна. Улс төрд өрнөсөн өнгөрсөн долоо хоногийн үйл явц Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн дэмжинэ гэж итгэл ул мөргүй үгүй боллоо.
-Нөхрийнхөө зодуурын бай болж, ялтан аятай цоожтой хаалганы цаана гансрах эмгэнэлт хувь тавилантай бүсгүйн тухай сонсоод энэ амьдралыг туулж үзээгүй хүн бүр “Салчихна л биз дээ” гээд зэмлэнгүй хэлэх байх. Гэтэл хүн болгоны аманд амархан багтдаг энэ үг яагаад амьдрал дээр тэр бүр биеллээ олдоггүй вэ.
Дурлалт хүнээ ирээдүйн хүчирхийлэгч гэдгийг мэдэх боломжтой болов уу. Мөн хүчирхийлэлд өртөж буйгаа мэдэхгүй явж байгаа юм биш биз? Энэ асуултын хариултыг авахаар “Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын тэргүүн, сэтгэлзүйч А.Хонгорзултай сэтгүүлч Г.Одгаравын ярилцсаныг ЭНД дарж уншина уу.
-Хөгжиж буй орнуудад иргэд нь юуны өмнө өөрийн орон байртай болоход гол анхаарлаа хандуулдаг. Энэ хэрэгцээгээ хангасны дараа унах унаатай болохоор тэмүүлнэ. Харин дараа нь л хадгаламжтай болох нь зөв юм байна гэж бодож эхэлдэг байна.
Манай улсын хувьд иргэд 100 хувь орон сууцанд амьдардаггүй ч хашаа байшинтай бол үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн үг. Мөн сүүлийн жилүүдэд авто машины импорт эрс нэмэгдэн, айл бүр машинтай боллоо. Тэгэхээр одоо л бид хадгаламжийн талаар бодох сөхөөтэй болж байна. Сэтгүүлч Б.Эрдэнэчимэгийн бэлтгэсэн “Мөнгөө хэрхэн хуримтлуулах вэ?” зөвлөмжийг Та унших бол ЭНД дараарай.
-Сэтгүүлч А.Ихсанаа “Да хүрээ” техникийн захаас сурвалжлага бэлтгэлээ. Эдийн засгийн хүндрэлийн энэ үед автомашины борлуулалт, үнэ ханш ямар байгааг манай сэтгүүлч сонирхсон юм. Тэрбээр “Үнэхээр машинаа зарах гэсэн сэтгэл ченжүүдийн эелдэг харилцаанаас үнэртэж байлаа. Иргэдийн дунд хамгийн эрэлттэй нь хос хөдөлгүүртэй Prius. Хямд үнэтэй Prius 10, Probox зэрэг машин гүйлгээ сайтай байгаа аж.
Арай боломжийн бэл бэнчинтэй нь он залуу Prius 20, 30 зэрэг машиныг сонирхдог аж. Наймаачдаас машины үнэ сонирхоход хэдэн хариулт өгөөд эцэст нь “Бэлэн мөнгөөр бол ярьж болно” гэж байна хэмээн онцолжээ. “Бэлнээр бол ярьж болно” сурвалжлагыг өнгөрсөн долоо хоногт манай олон мянган уншигч сонирхож уншиж, түгээжээ.
-Нийслэлийн харъяа иргэдэд цахимаар газар өмчлүүлэх гуравдугаар ээлжийн арга хэмжээг тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүллээ. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны хоёрдугаар ээлжийн цахим газар өмчлөлөөр нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авчээ. Энэ удаа 14 хоног үргэлжлэх цахим газар өмчлөлийн талаар болон ямар байршилд газар өмчлүүлэх гэж байгаа талаар мэдээллийг авах бол ЭНД дарна уу.
-“Багадаа аав, ээждээ ороолгуулж л байлаа, буруудсан юм алга” гэж томчууд хэлдэг. Тэгвэл цаг үе, хүний хөгжил, амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйлээс шалтгаалан бидний уламжлагдан ирсэн гэгдэх тэрхүү хэвшмэл ойлголт улирч оджээ. Хүүхдийг зодож, шийтгэх нь тэдний оюун санаа болоод бие махбодийг хохироож ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хүүхдийг зөөлөн чихтэй болгох гэж зодож, шийтгэх нь ямар үр дагаварт хүргэдэг болон үүнээс өөр ямар гарц байгаа талаар сэтгүүлч Г.Одгаравын Хүүхдийг ивээх сантай хамтран бэлтгэсэн “Та хүүхдээ зодвол, тэр таны ачаас өшөөгөө авна” нийтлэлийг сонирхон уншина уу.
-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг өнгөрсөн долоо хоногоос бүртгэж эхэллээ. Ирэх хичээлийн жилд 27 мянган хүүхэд шинээр сургуульд орох бол ердөө 6000 орчим сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө.
Тэгэхээр сургуулиудын ачаалал өндөр байх тооцоо гарчээ. Иймд Нийслэлийн боловсролын газраас сурагчдыг харьяа дүүрэг, хамран сургах тойрогт нь л бүртгэнэ хэмээн сургуулиудад хатуу шаардлага тавьж байна. Бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээллийг ЭНД дарж авна уу.