Их Британийн Лийдс метрополитаний их сургуулийг орчин үеийн урлагийн бүтээлээр докторын зэрэг хамгаалсан уран бүтээлч, куратор, Ц.Цэндпүрэв орчин үеийн урлагийн тухай 10 цуврал лекц уншихаар болжээ.
Тэрээр сэдэв тус бүрийн тухай анхан шатны мэдлэгийг түүхэн эхлэл, гол төлөөлөгчид болон сүүлийн үеийн хандлагын хамт танилцуулах юм байна. Ирэх сарын 5-19-ний хооронд үргэлжлэх цуврал лекцийг олон нийтэд зориулсан бөгөөд та заавал урлагийн мэргэжлийн хүн байх албагүй гэнэ.
Орчин үеийн урлагийн тухай цогц ойлголт Монгол хэл дээр ном байдаггүй тул цуврал лекцээс дараах суурь ойлголтыг эх хэлээрээ авах боломжтой.
- "Перформанс урлаг"/Performance art
- "Инстолляц урлаг"/Installation art
- "Видео урлаг"/Video art
- "Гэрэл зургийн урлаг"/Contemporary photography
- "Уран зургийн урлаг"/Contemporary painting
- "Баримлын урлаг"/Contemporary sculpture
- "Xолимог техникийн урлаг"/Mixed media
- "Текстийн урлаг"/Text art
- "Уран бүтээлчийн номын урлаг"/Artist's book
- "Куратор, уран бүтээлч хоёрын харилцааны тухай"/ About the relationship between a curator and an artist
Эдгээр цуврал лекцүүдийг ирэх мягмар гарагаас эхлэн Ванжил урлагийн төвд уншина.