Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 876/CNN 700 гаруй хүн гэж мэдээллээ/ хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээллээ хэмээн BBC бичиж байна. Түүнчлэн хэдэн зуун хүн нурангин дор дарагджээ. 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийслэл Катманду болон Покара хотод болсон байна.
Газар хөдлөлтийн чичиргээ Энэтхэг, Бангладеш, Эверест уул зэрэг ойролцоох бүс нутгуудад хүчтэй мэдрэгджээ. Тиймээс эрх баригчид одоогоор хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байна.
Балбын мэдээллийн сайд Минендра Рижалын хэлснээр “Маш ноцтой нөхцөл байдал үүсэж, олон хүний амь нас эрсдэн, их хэмжээний хохирол учирлаа” гэжээ. Орон нутгийн цагдаагийн ажилтан BBC-д өгсөн ярилцлагадаа “876 хүн амиа алдсан” гэсэн аж.
Аврах багийнхан барилгын нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг гарган авахаар ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас олон тооны түүхэн барилга байшин нурж сүйджээ.
Яг одоогоор газар хөдлөлтийн улмаас хичнээн хүн амиа алдсан болохыг баттай хэлэх эх сурвалж алга байна. Эрх баригчдын эмээж байгаагаар нас барсан хүний тоо цаашид нэмэгдэх хандлагатай аж.
Энэтхэгт 35 хүн амиа алдсан бол Бангладешт нэг хүн үхсэн байна. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм.