Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийг долдугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэд нь Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсхүл өөрийн орны үндэсний хувцастай байхыг уриаллаа.
Энэ арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хариуцан ажиллах юм байна.