2004 онд “Хөх цэрэг”-үүд анхны аялалдаа гарч байв. Тухай үед уг аяллыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан байдаг. Хүүхдүүдийг эх оронч хүмүүжил, байгаль эх орноо хайрлах сэтгэхүйтэй болгох зорилготой өдгөө 11 дэх жилдээ аялалдаа гарахад бэлэн болжээ.
Энэхүү аялалд 12-18 насныхан оролцох бөгөөд энэ жил Хөвсгөл аймгийг зорих гэнэ. Тэд 10 хоногийн хугацаанд түүхийн дурсгалт газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, ховор үзмэртэй танилцаж, Сэлэнгэ мөрний хөвөө, Хөвсгөл далайд “Сүхбаатар” хөлөг онгоцоор аялах маршрут гаргажээ.
“Хөх цэрэг”-үүдтэй хамт уг аялалыг санаачлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч, хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Ц.Баатархүү, Ой тогтоолтын их мастер Х.Хатанбаатар, дуучин A Cool, мөн аяллын удирдагч С.Зоригтбаатар нарын тэргүүтэй олон улсын болон үндэсний сургагч багш нар явах аж. “Хөх цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд энэ сарын 29-нд нээлтээ хийж аялалдаа гараад ирэх сарын 8-нд дуусна.