Google өнгөрсөн онд Deepmind гэх хиймэл оюун ухаан хөгжүүлэгчийг худалдан авсан билээ. Энэхүү компани хүний тархи хэрхэн ажилладагт үндэслэн яг тийм л хиймэл оюун ухаан бүтээх зорилготой.
Эхлээд тоглох бүрдээ суралцаж, бүхнийг санаж байх ёстой. Харин хоёрдугаарт өөрийн дээд амжилтаа ахиулах
Тиймээс эхний ээлжид компани Atari 2600 дээрх 49 сонгодог тоглоомыг тоглуулж сургажээ. Space Invaders-ээс эхлээд Pong хүртэл бидний мэдэх тоглоомыг энэ хиймэл оюун ухаан тоглож чадна.
Гэхдээ тоглоомын дүрмийг мэдэх ямар ч шаардлагагүй. Харин оронд нь хоёр үндсэн аргыг ашиглах аж. Эхлээд тоглох бүрдээ суралцаж, бүхнийг санаж байх ёстой. Харин хоёрдугаарт өөрийн дээд амжилтаа ахиулах.
Үүний ачаар хэсэг хугацааны дараа хиймэл оюун ухаан өөрөө тоглоомын дүрмийг бүрэн ойлгоно. Ингээд тоглох арга барилаа өөрчилж мэргэжлийн тоглогч нарын тогтоосон амжилтад хамгийн багадаа 75 хувиар дөхөж чаддаг болжээ.
Ийм зүйлийг хөгжүүлж байгаа үндсэн шалтгаан нь аливаа бичсэн программ суралцаж, асуудлыг шийдэж чаддаг болно гэдгийг батлах явдал юм.
Deepmind-ыг үүсгэн байгуулагч Демис Хассабис “Бидний хүсэж байгаа зүйл бол ухаалаг, бодит амьдралд ашиглаж болох машиныг бүтээх юм. Гэхдээ бид тэр өндөрлөгт хүрэхэд дахиад олон жил хэрэгтэй” гэжээ.
Харин ойрын ирээдүйд энэ технологийг утасны аппликейшны “тархи” болгон ашиглаж болох аж. Жишээ нь та “Надад аялал төлөвлө” гэж хэлэхэд аппликейшн “Ямар зочид буудалд буух, хэзээ явж, хэзээ эргэн ирэх” гэх мэт бүхнийг өөрөө зохицуулах юм.
Түүнчлэн “Google Translate”-ийг илүү төгс болгоход ашиглаж болно. Одоохондоо 70-80-аад оны тоглоомыг тоглож сурсан энэ хиймэл оюун ухааны дараагийн зорилго нь 90-ээд оны Нинтендо, анхдагч PC тоглоомуудыг тоглож сурах юм.
Учир нь энэ үеийн тоглоомуудыг илүү сайн тоглож сурахын тулд хиймэл оюун ухаан илүү их хичээх хэрэгтэй. Та энэ хиймэл оюун ухаан Atari Breakout тоглоомыг тоглох тусам хэрхэн сайжирч байгааг доорх бичлэгээс үзнэ үү.