Олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдэж буй дэлхийн шилдгүүд хүч үзэх “Masters” тавдугаар сарын 23-24-нд Морокко улсын Рабат хотноо болно.
Нийт 200,000 ам доллар шагналын сантай тус тэмцээний алтан медаль, 6000 ам доллар, мөнгөн медалийг 4000, хүрэл медалийг 2000 ам долларын мөнгөн шагнал дагалдах юм байна.
Тэмцээний түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус дагалдана.
Улаанбаатарын цагаар өнөөдөр 18:00 цагаас эхлэх "World Masters"-ын сугалаа өчигдөр шөнө явагдлаа.
Өнөөдөр "World Masters"-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63 кг-ийн жингийн, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн аваргууд тодорно.
Дэлхийн чансааг эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд тэргүүлж байгаа 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар эхний барилдаанаа Австрийн тамирчин Людвик Пайшертай барилдахаар оноолт таарсан байна.
Тэрбээр "А" хэсэгт нутаг нэгт ОУХМ Ганболдын Хэрлэнтэй хамт орсон.
Г.Хэрлэн эхний даваандаа Узбекстаны бөх Диёорбек Урозбоевтэй учраа таарсан бөгөөд хожсон тохиолдолд хүрэл медалийн төлөө манай бөхчүүд хоорондоо хүч үзэх сугалаа гарчээ.
"D" хэсэгт гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин Францын Винсент Лимартай барилдахаар тус тус сугалаа таарсан байна.
Түүний хэсэг Японы бөх дэлхийн аваргын алт, хүрэл медальт Наохиса Такато багтсан байна. Манай бөх хэрвээ эхний учраагаа ялбал медалийн төлөө 2013 ДАШТ-ий хариугаа Японы бөхөөс авах боломжтой болох юм. Энэ жингийн шилдгүүдээс Казахстаны Елдос Сметов болон Бразилийн Фелипе Китадай нараас бусад бүх шилдгүүд хуран цуглажээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Даваадоржын Төмөрхүлэг, Израйлийн Голан Поллактай учраа таарлаа.
Хэрвээ энэ бөхийг ялбал тэрбээр медалийн төлөө 2014 бүх Японы аварга Кенго Такаичи болон ОХУ-ын Камал Хан-Магомедов нарын ялагчтай барилдана. Энэ жинд дэлхийн чансааны эхний 16-д эрэмблэгдсэн бөхчүүдээс Азийн аварга Японы Томофүми Такажо болон дэлхийн аварга Японы Масаши Эбинүма, ДАШТ-ий мөнгөн медальт Бразилийн Чарлес Чибана нар Маррокод ирсэнгүй.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар, дэлхийн аварга Японы Рики Накаяа эхний тойрогт учраа таарсан.
ОУХМ Ганбаатарын Одбаяр Словенийн Рок Драксичтэй, гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир, АНУ-ын Николас Делпополотой тус тус эхний барилдаанаа хийнэ.
Энэ жинд 2013 оны дэлхийн аварга Японы Шохей Оно болон өнгөрсөн жилийн ДАШТ-ийн мөнгөтэй БНАСАУ-ын Хон Кук-Хюн нар барилдахгүй юм байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.
Тэрбээр хоёрдугаар тойрогт Японы Эми Яамагүши, Мексикийн Эдна Каррилло нарын аль ялсантай нь хүч үзэхээр болсон. Түүний жинд олимпийн аварга Сара Менезес болон Японы Харүна Асами нарын шилдгүүд ирсэнгүй.
Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Адьяасамбуугийн Цолмон ОХУ-ын Наталья Кузютинатай учраа таарлаа.
2013 оны "World Masters"-ын аварга Доржсүрэнгийн Сумъяа 57 кг-ын жингийн эхний барилдаанаа Их Британийн Никода Смит-Дэвистэй барилдах юм байна.