Улсын сургуулиуд элсэгчдийнхээ тоог цөөлж, хувийнхан шинэ оюутны эрэлд мордоно
Нэгэн үе бизнес болтлоо цэцэглэн хөгжиж байсан боловсролын салбарт өдгөө жинхэнэ шалгуур өрнөж байна. Таван жилийн өмнө 150 байсан их, дээд сургуулийн тоо 101 болж буурчээ. Эрэлтэд дөрөөлж, диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийг бэлтгэлээ гэх шүүмжлэлд ч өртөж байсан их, дээд сургуулиудын тоо ийнхүү цөөрсөн нь жилээс жилд буурч буй оюутнуудын тоотой холбоотой. Тиймээс ч сургуулиуд олон тооны оюутан элсүүлэхийг чухалчлах бус, яаж энэ салбарт тэсч үлдэх вэ гэдэгтээ анхаарал хандуулдаг болсон аж.
2000-2011 оны үед их, дээд сургуульд элсэгчдийн тоо 50-60 мянгад хүрч байсан түүх бий. Гэвч сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд элсэгчдийн тоо 12 мянга, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14.7 мянгаар буурчээ. Жилийн өмнө л 38 мянган оюутан төгссөн бол энэ жил таван мянгаар цөөн мэргэжилтэн төгсөж байна.
101 СУРГУУЛЬ, 19 МЯНГАН ЭЛСЭГЧ
2015 онд 19,236 хүүхэд дунд сургууль төгсөж байгаа. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль дүүргэж, их сургуулийн босго алхагчдын тоо төгсөгчдийнхөөс бараг нэг дахин бага байна гэсэн үг. Ийм цөөн хүүхэд төгсөж буй нь хувийн сургуулиудад элсэгчгүй шахам үлдэж болзошгүй нөхцөл байдал үүсэж буй. Төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 80 их, дээд сургуулийн хувьд энэ жилийн элсэгчид “аманд ч үгүй, хамарт ч үгүй” гэдэг шиг хаанаа ч үгүй байх нь. Улсын сургуульд орж чадалгүй хасагдлаа гэхэд аль нэг хувийн сургуульд орох боломж хангалттай байна. Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ийм боломж олгохгүй бололтой. Мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж, их, дээд сургуулийн босго оноог жил бүр нэмэх бодлоготой байгаа аж.
Өнгөрсөн жил 400 байсан босго оноо энэ жил 450 болж магадгүй гэсэн мэдээллийг их, дээд сургуулийн багш нар хэллээ. Гэхдээ их, дээд сургуульд элсүүлэх хяналтын тоо, босго оноо аль алийг нь эцсийн байдлаар хараахан батлаагүй байна. Нөгөөтээгүүр элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэлний хичээлээр заавал шалгалт өгөхөөр заасан нь зарим хүүхдийн их сургуульд элсэх мөрөөдлийг замхруулжээ. Цөөн хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж буйтай холбогдуулаад элсэгчдийг татах гэж шалгуураа доошлуулж болохгүй гэдгийг хувийн их, дээд сургуулиудад яамны зүгээс анхааруулсан байна.
МУИС, ХААИС ЭЛСЭГЧДИЙНХЭЭ ТООГ БУУРУУЛНА
Бид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай уулзаж, зарим зүйлийг лавлав. Тэрбээр “Элсэгчдийн тоо цөөрсөн гээд шалгуур сул байж болохгүй. Манай яамнаас баталснаар 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно. Үүнээс гадна монгол хэл бичгийн шалгалтандаа 400-гаас дээш оноо зайлшгүй авсан байх ёстой. Энэ хоёр шалгуурыг давсан хүүхэд их, дээд сургуульд элсэнэ. Хоёр удаа монгол хэлний шалгалт авахад нийт хүүхдийн 5-8 хувь нь хангалтгүй оноо авсан. Тийм учраас сургуулиуд хэдэн оюутан элсүүлэх болон ямар менежмент хийхээ эртнээс шийдэх хэрэгтэй байх” гэсэн тайлбар өглөө. Өмнөх онуудын элсэгчдээс энэ жилийнх харьцангуй цөөрсөнтэй уялдуулаад МУИС, ХААИС шинээр авах оюутныхаа тоог бууруулах хүсэлтэй байгаагаа салбарын яамандаа хүргүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14.7 мянгаар буурчээ
Энэ талаар МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Сургуулийн хичээлийн байр ачааллаа дийлэхээ больсон тул манай сургууль оюутныхаа тоог өнгөрсөн жилийнхээс цөөрүүлэх бодлого барьж байгаа. Энэ талаарх хүсэлтээ яаманд гаргасан. Удахгүй эцсийн байдлаар бидэнд баталж өгөх байх. Манайх жилд 3700 орчим оюутан элсүүлдэг байсан бол энэ жил 3000 орчим болгох зорилготой байна. МУИС-д 650-аас дээш оноотой хүүхдүүд элсдэг” гэв.
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Манай сургууль жилд 2000 гаруй оюутан авдаг. Энэ жил 1000 болгож бууруулах хүсэлтэй байгаа. Энэ жил хичээлийн шинэ байр барьж байгаа болохоор ирэх жилээс оюутныхаа тоог жигдрүүлэх бодолтой байна. Гэхдээ эцсийн хяналтын тоог яамнаас баталж өгнө. Одоогоор тодорхой болоогүй” гэсэн хариулт өгсөн юм.
Төрийн өмчийн их сургуулиуд элсэгчдийнхээ тоог цөөлж, сургуулийнхаа ачааллыг багасгах бодлого барьжээ. ЭМШУҮИС-ийн тухайд ч чанартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, жил бүр элсэгчдийнхээ тоог бууруулж байгаа аж.
ХУВИЙН СУРГУУЛИЙНХАН ШИНЭ ОЮУТНЫ ЭРЭЛД МОРДОХ НЬ
Харин хувийн сургуулиудын хувьд элсэгчдийн эрэлд мордож эхэлжээ. Энэ жил элсэгчдийн тоогоо нэмэгдүүлж чадахгүй юм аа гэхэд бууруулах хүсэлгүй байгаагаа МҮИС, “Их Засаг”, “Отгонтэнгэр” их сургуулийн удирдлагууд дурдаж байсан. “Их Засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор “Бид өнгөрсөн жил 1200 оюутан элсүүлсэн. Энэ жил мөн тооны оюутан авах төлөвлөгөөтэй байгаа. Яам руу хүсэлт явуулсан. Хяналтын тоог хараахан батлаагүй байна” гэлээ. Монголын үндэсний их сургуулийн тухайд ч элсэгчдийн тоо олон байх тусам сайн гэнэ. Энэ жил элсэлтээ өнжинө гэж хэлэх сургууль л лав алга. Төрийн сургуулийн босго даваагүйг нь хувийнхан хаалгаа дэлгээд угтах бололтой.
Мөн 1990 оноос хойш төрөлт буурсан үзэгдэл эдүгээ боловсролын салбарт нөлөөлж байгаа нь энэ аж. Энэ янзаараа ойрын 3-5 жилд их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурах төлөв ажиглагдсан байна. Их, дээд сургуулиудын хувьд энэ нь эмгэнэлтэй ч тооцоо судалгаа, төлөвлөлтгүй явж ирсэн боловсролын салбар үүний үр дүнд эмх цэгцтэй болж магадгүй нь.
Б.Гандолгор