Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Билл Гейтс хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том аюул цөмийн дайн биш харин богино хугацаанд олон сая хүний аминд хүрэх чадвартай халдварт өвчний тархалт гэж үзэж байгаа аж. Энэ талаар тэрбээр VOX сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
"Томоохон газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх зэрэг байгалийн үзэгдэл хүн төрөлхтөний гол асуудал биш. Сүүлийн үед барууны болон оросын хэвлэлүүдийн бичих болсон цөмийн дайн гарах магадлал маш бага. Харин өнгөрсөн онд Баруун Африкийн хэдэн зуун сая хүний амийг авч одсон эболатай төстэй тахал ирээдүйд хүн төрөлхтөний өмнө тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг" гэж тэрбумтан хэлсэн юм.
Түүний удирдлага дор ажилласан эрдэмтэн, судлаачдын бүлэг ирээдүйд гарч болох халдварт өвчний судалгааг хийсэн байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар одоогийн энэ нөхцөлд тахал 250 хоногт дэлхий даяар 33 сая хүний аминд хүрэх чадалтай байгаа аж.
Сануулахад хүн төрөлхтний түүхэнд эболагоос ч илүү аюул дагуулсан халдварт өвчин байсан. Энэ бол 1918-1920 онд дэлхийг нөмөрсөн “Испани ханиад” юм. Испани ханиадаар 550 сая хүн өвчилж, түүнээс 50-100 сая нас баржээ.
Энэ нь тэр үеийн Дэлхийн хүн амын таван хувь бөгөөд дуусаад удаагүй байсан Нэгдүгээр дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тооноос ч олон юм. Тэгэхэд Энэтхэгээс Аляск хүртэл нэг ч хүн амьд үлдээгүй тосгон, суурин олон байлаа. Эмчлэх эмч, үхэгсэдийг оршуулах булшчингүй болсон хотууд ч байв. Нас барагсдыг бөөнөөр нь оршуулж байв.
Эх сурвалж: Reuters