АНУ-ын нисэх онгоцны буудлын ачаа тээшний хяналтын систем шалгалтын явцад үр дүнгүй гэдэг нь нотлогдсон байна. Энэ талаар тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Дех Жонсон мэдээлснийг иш татан ВВС мэдээллээ.
Америкийн 70 гаруй нисэх онгоцны буудлын металл илрүүлэгчид туршилт хийх үед тэсрэх бөмбөг, зэвсэг хийсэн ачаа тээшний 95 хувийг илрүүлж чадаагүй байна. Харин зөвхөн гурван онгоцны буудлын металл илрүүлэгч авч явахад хориотой зүйлсийг илрүүлжээ.
Иймээс онгоцны буудлын аюулгүй байдлын ажилчдын дунд сургалт явуулж, тээвэрлэхэд хориотой ачаа тээшийг илрүүлэх тоног төхөөрөмжид шинэчлэхээр болжээ.
Эх сурвалж: ВВС