Харахад хачин ч гэсэн ганцхан зурвас бичээд iPhone унтраах аргыг дэлхий нийт ашиглаж байна. Анх Reddit дээр нэг хэрэглэгч бичсэн богино хэмжээний зурвас таны утсыг шууд унтраах аж.
Зарим эх сурвалжуудын дурдаж байгаагаар iMessage-ийг идэвхжүүлсэн Mac эсвэл iPad төхөөрөмж хүртэл унтарч байжээ. Харин Reddit хэрэглэгчид энэ алдааг хэрхэн засах тухай хэлэлцэж байна.
Sickestdancer98 нэртэй хэрэглэгчийн бичсэнээр “Энэ алдаа нь Unicode-той холбоотой. Утасны систем ирсэн зурвасыг хөрвүүлэх гэж оролдоод амжилтгүй болж алдаа заана. Ер нь бол аль iOS 6,0 системээс хойш л ийм алдаа байсан. Хүмүүс л одоо анзаарч байна” гэжээ.
Араб, Хятад бичиг хослон дээр нь “effective” доор нь “power” гэж бичсэн текст таны утсыг унтраана. Тиймээс Apple компани энэ алдаатай холбогдуулан “Бид үйлдлийн системийн дараагийн шинэчлэлдээ энэ алдааг засах болно” хэмээн Fortune сэтгүүлээр дамжуулан мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан зарим хүмүүс бүр Vine хүртэл хийгээд амжсан байна.