ХБНГУ-ын Weingut-Herber дарсны үйлдвэрийн эзэн, дарс үйлдвэрлэгч, дарсны зөвлөх үйлчилгээний мэргэжилтэн Helmut Herber “Макс Эксим” ХХК-ийн урилгаар Монголд ирээд байна. Герман улсын дарс үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг тэрбээр манай аж ахуйн нэгжүүдэд дарсны хэрэглээний соёл болон түүний онцлог ертөнцийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч буй юм.
Ноён Helmut Herber 1819 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй дарсны үйлдвэрийн өв залгамжлагч. Тэрбээр 100 жилийн түүхтэй гэр бүлийн бизнесийнхээ дөрөв дэх өв залгамжлагч бөгөөд өнгөрсөн намар бизнесээ өөрийн хүү Matthias-д өвлүүлжээ. Дарсны удам дамжсан дарс үйлдвэрлэгч түүнтэй уулзаж, дарсны зохистой хэрэглээний талаар зөвлөгөө мэдээлэл авсан юм.
-Та дарсны үйлдвэртээ хүүхэд байхаасаа ажилласан уу?
-Тийм ээ, би хүүхэд байхаасаа л усан үзмийн тариалангийн талбайд ажилласан. Өөрийн амьдралын 50 жилийг усан үзмийн талбайд зориулсан. Би 1983 оноос эхлэн энэ бизнесийг аав, ээжээсээ өвлөж авсан. Манай амьдардаг байшин гэхэд 1830 онд баригдсан ба өвөг эцэг маань амьдарч байсан, одоо хүртэл бид нар үргэлжлүүлэн амьдарсаар байна.
Би 35 жилийн турш өөрийн Weingut-Herber үйлдвэрийг удирдан ажиллаад, энэ оны долоодугаар сард хүүдээ өвлүүлж өгсөн. Энэ их ажлыг шилжүүлж өгснөөр надад цаг зав гарч сурсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцаж өөрийн орон болон бусад улс орнуудад дарсны талаар сургалт, зөвлөгөөг өгч байна. Энэ үүргийнхээ дагуу би “Макс Эксим” компанийн урилгаар Монголд ирж, дарсны сургалт, зөвлөгөөг өгч ажиллаж байна. Мөн би Германы Saarland мужийн Дарс үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 25 жилийн турш ажилласан ба энэ бүгдийг улсаас үнэлж намайг дарсны “Эдийн засгийн зөвлөх” гэсэн цол тэмдгээр шагнасан.
-Танай үйлдвэр ямар төрлийн дарснууд үйлдвэрлэдэг вэ?
-Манай нутаг Герман, Люксембург, Франц улсын хил дээр байрладаг. Манайх 11 га газарт 12 төрлийн усан үзэм тариалж голчлон Chardonnay, Spaetburgunder, Grauburgunder , Riesling төрлийн дарснууд үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн дарсаа өөрийн улс болон хил залгаа Люксембург, Франц улсуудад борлуулдаг. Манайх дарсыг уламжлалт буюу гар аргаар хийдэг. Усан үзмийг гараараа хайчилж аваад, дарах, хальснаас салгаж авах зэрэг нийт ажлын 70 хувийг машинаар гүйцэтгэх болсон. Машинаар хураах нь гараар хураахаас хурдан, гараар хураахаас илүү цэвэр хураадаг. Дарсны орц, технологиос шалтгаалан зарим төрлийн дарсны усан үзмийг зөвхөн гараар хураах ёстой.
-Жил бүр усан үзмийн ургацаас шалтгаалан дарсны амт, чанар өөр өөр байдаг уу?
-Тийм ээ, нарны тусгал, бороотой жил болсон, цаг агаарын өөрчлөлт зэргээс хамаарч усан үзмийн амт үнэр өөр өөр байдаг. Хэт халах, шөнөдөө хүйтрэх зэрэг нь усан үзмийн амтанд нөлөөлдөг. Усан үзмийн ургацын онцлогоос шалтгаалан жил бүр дарсны амт, чанар, үнэр өөр өөр байдаг. Усан үзмийг гуравдугаар сард тариалж, есдүгээр сарын сүүлчээс эхлэн аравдугаар сарын дундуур ургацаа хурааж авдаг. Манайх энэ жилийн ургацаа есдүгээр сарын 19-нөөс эхэлж, аравдугаар сарын 1-нийг хүртэл хураасан.
-Энэ жилийн ургацын онцлог ямар байв?
-Чанарын хувьд сайн байна. Тавдугаар сард Германд бага зэрэг хүйтэрсэн, гэхдээ ургацын чанарт ямар нэг нөлөө үзүүлээгүй.
МОНГОЛД ДАРСНЫ СОНГОЛТ МАШ ӨРГӨН БАЙНА
-Таны ажиглалтаар монголчуудын дарсны хэрэглээ ямар түвшинд байна вэ?
-Монголчуудын дарсны хэрэглээ харьцангуй нэмэгдэж байна гэсэн мэдээлэл авсан. Миний ажигласнаар дарсыг голдуу эмэгтэйчүүд хэрэглэдэг юм байна. Германд ч ялгаагүй дарсыг эмэгтэйчүүд ихэвчлэн хэрэглэдэг. Монголд хуучин болон шинэ ертөнцийн вино бүгд байна. Дарсны сонголт маш өргөн байна.
-Германы дарсны онцлог нь юу вэ?
-Герман улсын баруун урагш нутгууд нь тааламжтай уур амьсгалтай учир их усан үзэм тариалахад тохиромжтой байдаг. Харин бусад улс орнуудад цаг агаарын хувьд эрс тэрс биш өдөр, шөнө нь дулаан, зөөлөн уур амьсгалтай байдаг учраас усан үзэм тариалахад нэн таатай нөхцөл бүрдсэн гэж үздэг.
Харин манай нутагт өдөртөө дулаан, шөнө нь сэрүүн байдаг учир манай усан үзэмнээс илүү чанартай, тансаг үнэртэй дарснууд гардаг. Цагаан төрлийн дарсны усан үзмийг тариалахад тохиромжтой уур амьсгалтай учир манай дарсны 85 хувь нь цагаан, 15 хувьд нь улаан дарс байдаг.
Дарс эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн. Улаан дарсны алкохолийн хэмжээ 7, хамгийн дээд тал нь 15 хувиас хэтэрдэггүй.
-Цагаан, улаан дарсны ялгаа нь юу вэ. Монголчууд ихэвчлэн улаан дарсанд дуртай нь ажиглагддаг?
-Цагаан дарс исэллэг ихтэй учир ходоод өвддөг хүмүүст төдийлэн тохиромжгүй. Махан төрлийн хоолтой хослуулан хэрэглэхэд улаан дарс тохиромжтой. Цагаан төрлийн дарсыг зун, намрын дулааны улиралд загас, тахианы мах, хөнгөн зууштай хэрэглэхэд илүү тохиромжтой.
-Европчууд дарсыг хэрхэн хэрэглэдэг вэ? Монголд ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Европ хүмүүсийн дарсны хэрэглээний хувьд улаан дарсыг түлхүү хэрэглэж байна. Яагаад гэвэл ягаан дарс махан төрлийн хоол хүнс болон хөнгөн зууштай хэрэглэхэд ч тохиромжтойгоос гадна алкохолийн агууламж багатай байдаг. Миний ажигласнаар монголчууд хагас чихэрлэг, улаан дарсыг илүү сонирхож байна. Харин Европт эрэгтэйчүүд нэг төрлийн дарсыг сонгосон бол түүнийгээ л дагнаж хэрэглэдэг. Голчлон хуурай, оргилуун дарс, цагаан дарсыг ч ууж байгаа харагддаг.
-Дарс согтууруулах ундаа биш. Зөв хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэдэг юм байна?
-Тийм ээ. Дарс эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн. Улаан дарсны алкохолийн хэмжээ 7, хамгийн дээд тал нь 15 хувиас хэтэрдэггүй. Улаан дарс тогтмол уудаг хүн хэзээ ч зүрхний шигдээсээр өвчилдөггүй нь нотлогдсон. Миний хувьд оройн цагаар амрах, алжаалаа тайлах зорилгоор өдөр бүр дарс хэрэглэдэг. Улаан, хуурай дарсанд илүү дуртай.
-Хамгийн сайн дарс гэж ямар дарсыг хэлэх вэд?
-Хамгийн сайхан амттай дарсыг хамгийн сайн дарс гэж хэлнэ. Сайн дарсыг амталж байж л мэднэ. Жишээлбэл, Bordeaux-с гаралтай Cabernet Sauvignon төрлийн улаан дарсыг хоёр жил хадгалж байж, өөрийнх нь жинхэнэ амт гардаг.
ЗӨВЛӨГӨӨ
Монголчууд дарсыг ямар хоолтой хослуулан хэрэглэх нь зохимжтой талаарх дарсны мэргэжилтэн Helmut Herber-ийн зөвлөгөөг хүргэж байна. Чихэрлэг дарс нь алкохол багатай байдаг бол хуурай дарс нь чихэрлэг багатай учир алкохол ихтэй байдаг. Чихэрлэг гэхээр найрлагад нь чихэр оруулдаггүй, дарсны үйлдвэрлэлийн технологийн дагуу усан үзмийн жимснээс нь гарч байгаа өөрийн чихэрлэг амт юм.
Оргилуун дарс:
Оргилуун дарсыг дэлхий нийтээрээ он солигдох мөч, төрсөн өдөр, тэмдэглэлт ой зэрэг баяр жаргалтай мөчийг хуваалцахад хэрэглэдэг. Би та бүхэнд Герман улсад үйлдвэрлэсэн “Монте Кристо” оргилуун дарсыг танилцуулж байна. Энэ оргилуун дарс бол Германы Trier хотод үйлдвэрлэсэн маш жимслэг амттай оргилуун дарс юм. Оргилуун дарсыг хөргөж хүйтнээр нь хэрэглэвэл илүү тохиромжтой.
Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой дарс:
Ширээний дарс буюу өдөр тутамдаа уух дарс нь алкохолийн хэмжээ бага, исэллэг багатай байвал тохиромжтой. Жишээлбэл, Францын “Paris” болон “Prince Louis” бол чихэрлэг дарснууд бөгөөд хоолтойгоо тохируулна гэхээс илүү оройн цагаар найз нөхөд, гэр бүлийнхээ хүнтэй уухад илүү тохиромжтой, маш зөөлөн амттай дарс юм.
Франц дарснууд дэлхийд алдартай. Жишээлбэл Францын Bordeaux мужаас гаралтай Sainte Cecile Merlot болон Sainte Cecile cabernet Sauvignon төрлийн хуурай дарснууд нь хуурсан мах болон махан төрлийн хоол, бяслагтай хослуулан хэрэглэхэд их тохиромжтой.
Мөн Chateau Lamarche Superieur дарсыг бяслагтай хослуулан хэрэглэхэд маш гайхалтай амтыг мэдрэх болно. Францчуудын өөрсдөө таашааж хэрэглэдэг дарсны төрөл юм.
Залуусын дарс:
Залуучуудын сонголтонд “Макс Эксим” ХХК-н импортлон оруулж ирдэг Австрали улсад үйлдвэрлэсэн Yellow tail дарснууд нь хэрэглэхэд хялбар, амт чанарын хувьд хүчтэй биш, амтлаг шинэ үеийн залуусын таашаан сонгодог дарс юм.
Yellow Tail брэндийн Sauvignon Blanc, Pink Moscato, Chardonnay зэрэг цагаан төрлийн дарснууд нь чихэрлэг жимслэг, хүчтэй биш хуурай эмэгтэйчүүд хэрэглэхэд илүү тохиромжтой, дарснууд юм.