Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг Seedstars World тэмцээн өнгөрсөн Бямба гарагт Seedstars Ulaanbaatar нэртэйгээр Hub инновацийн төвд болж өнгөрлөө. Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны бизнес бүртгүүлснээс 10 нь эцсийн шатанд шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө 3 минутад багтаан Англи хэл дээр танилцуулгаа хийсэн юм.
Ялагчид:
1-р байр: iHotel (Зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем)
2-р байр: Insur (Эрүүл мэндийн даатгалуудын нэгдсэн систем)
3-р байр: Fibo Cloud (Үүлэн тооцооллын үйлчилгээ)
Seedstars Ulaanbaatar-ийн зохион байгуулагч Ж.Золзаяа: Энэ жилийн Seedstars Ulaanbaatar нийт 50 орчим гарааны бизнес, 200 гаруй оролцогч, 20 зохион байгуулагчдыг хамруулан амжилттай зохион байгуулагдлаа. Гарааны бизнесүүд маань ч сайжирсан нь анзаарагдлаа. Мөн энэ жилийн бүсийн тэмцээн Казакстан улсад болох бөгөөд ирэх жилийн бүсийн тэмцээн Монгол улсад болно гэдгийг дуулгахад таатай байна.
Тэмцээний гуравдугаар шатны үндсэн шүүгчдээр Мобиком корпорацийн Мэдээлэл технологийн албаны захирал Б.Мөнхзориг, Seedstars харилцаа, эвент менежер Дариа Клопова, Стартап Маркетинг Спайс ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Золзаяа, Дэлхийн банкны зөвлөх Б.Загал, “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч О.Амартүвшин гэсэн эрхмүүд ажиллаж эцсийн дүнг танилцуулсан билээ.
Шүүгч Д.Энхтүвшин: Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жилийн оролцогчид тун сайжирсан байна. Ирээдүйд олон улсын зах зээл рүү тэлэх боломжтой шийдэлтэй гарааны бизнесүүдийг шалгаруулахыг хичээлээ. Олон мундаг гарааны бизнесүүд оролцсон учраас ялагчдыг тодруулахад ч хүндхэн байлаа. Дараагийн удаа оролцох гарааны бизнесүүдэд бизнесийн загвараа илүү олон улс руу хандуулаарай гэж зөвлөмөөр байна.
Шүүгч Б.Мөнхзориг: Мобиком корпорацийн хувьд гарааны бизнесүүдээ дэмжсэн арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Тиймдээ ч танилцуулга хийсэн 10 гарааны бизнес бүгд л бидний мэддэг эсвэл сонсож байсан гарааны бизнесүүд байна. Гарааны бизнесүүдийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү сайжирсан, борлуулалт хийсэн, хэрэглэгчийн тоогоо нэмсэн байгаа нь сайшаалтай.
Англи хэл дээр танилцуулгаа хийсэн гарааны бизнесүүдэд 12 ментор заавар, зөвлөгөө өгөн ажилласан юм.
Менторуудын төлөөлөл, On Air үүсгэн байгуулагч С.Тэмүүжин: Ментор бүр өөр сэдвээр зөвлөгөө өгч ажилласан. Миний хувьд бизнес загвар талаас нь түлхүү зөвлөлөө. Гарааны бизнесүүд нэг үеэ бодоход хүний нөөцөө сайн бүрдүүлдэг, дотоод зохион байгуулалтаа сайн хийдэг, алсын хараагаа зөв тодорхойлдог болжээ. Нөгөө талаас томоохон компаниуд гарааны бизнесүүдийг дэмжих арга хэмжээ ихээр зохион байгуулж байгаа нь бас нэгэн талархууштай зүйл гэж харж байна.