Чикаго хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө тоглолт боллоо. 54 кг-ын жинд алтан медалийн төлөө Монголын тамирчин Энхбатын Бадар-Ууган ОХУ-ын боксчин Сергей Водопьяновтой хүч үзэхээр гарч ирэхэд UIC Pavilion-д энэ өдөр хуран цугласан 400 орчим монголчууд танхимыг бараг нураах дөхөж байлаа. Тоглолтод "улаан орос" Сергей улаан булангаас, "хөх монгол" Бадраа маань хөх булангаас гарч өрсөлдсөн нь бас л сонин тохиолдол. Тоглолтын тухай товчхон өгүүлье.
Нэгдүгээр раунд. Хоёр боксчин нэг нэгнийгээ хүлээлгүй, шууд л туршсан цохилтуудаа хийж эхэлсэн. Бадраа маань эхлээд хоёр оноо алдсан ч огтхон ч сандарсангүй, тайван тэгсэн мөртлөө дайчин тоглож хариу оноо авч эхэлсэн. Нэгэн удаагийн цохилтод Оросын боксчин бүр нэлээд хазайж байж хөл дээрээ тогтоно лээ. Энэ раунд 3:2-оор ОХУ-ын тамирчны онооны илүүгээр дууссан.
Хоёрдугаар раунд. Эн тэнцүүхэн тоглолт болов. Харилцан оноо авч, хоёулаа ойрын зайнаас тоглон, манай хүн нэг удаа шүүгчээс зуурсан гэсэн анхааруулга хүртсэн. Уг нь аль аль нь зууралдаад байгаа харагдсан юмсан. Ингээд хоёрдугаар раунд дуусахад оноо 5:5 болсон байв.
Гуравдугаар раунд. Оноо 6:6 байхад рингийн шүүгч (Аргентин) Бадар-Ууганд зууралдаж, мушгисан хэмээн торгууль оноов. Тоглолт тун тэнцүү, оноо адил байхад ийн торгосон нь үнэхээр гайхам зүйл болсон. Ингээд Оросын тамирчин шууд хоёр оноо хүртчихэж байгаа юм. Энэ үе дуусахад оноо 8:11 болсон байв.
Дөрөвдүгээр раунд. Манай хүн үнэхээр илт илүү тоглосон. Урагшаа довтлон оноогоо нөхөн авсаар минут хүрэхгүй хугацаа дутуу байхад оноог 14:14 болголоо. Тоглолтын хугацаа дуусахад ердөө арван хэдхэн секунд дутуу байхад хоёр боксчин харилцан угсраа цохилт хийхэд манай хүнд оноо өгөлгүй, харин өрсөлдөгчийнх нь оноо хоёроор нэмэгдсэн. Тоглолт дуусахад дөрөвхөн секунд үлдэв. Манай хүн урагш довтлон цохилт хийсэн ч оноо хэвээр дууслаа.
Ийнхүү шүүгчийн булхай гэж болох "шалтгаанаар" Монголын боксчин дэлхийн аваргын алтаа алдаж, мөнгөн медаль зүүлээ. Раундаар авч үзвэл нэг, гуравдугаар үед орос, харин хоёр, дөрөвдүгээр үед манайх ялсан. Э.Бадар-Ууган үнэхээр сайхан тоглосон гэдгийг монголчууд бүү хэл, энд цугласан хүн бүр хэлж баяр хүргэж байлаа.
Ц.Энхтүвшин