Хүүхдийн сайн сайхны төлөөх “Хайраар цэнэглэе” төслийг Мобиком Корпораци санаачлан, хэрэгжүүлж эхэллээ.
Мобиком Корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд Үдийн цай хөтөлбөр, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээ, Мазаалай хамгаалах төсөл, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх “Моби Төгөл”, “Сумдын ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл” буюу WASH зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлснээс гадна нийгэмд хэрэгцээтэй олон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ.
Харин энэ удаагийн төслөө хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор нийгмийн тэр дундаа та бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө сайн үйлсийг хэрэгжүүлэх зорилготойгоор санаачилсан юм.
Төслийн хүрээнд цоо шинэ 7000₮-ийн тусгай картыг худалдаанд гаргаж байгаа бөгөөд балчир үрсийн уран сэтгэмжит бүтээлүүдээр чимэглэснээрээ онцлогтой.
Тусгай картыг худалдан авснаар Мобикомын хэрэглэгчид их дата, их нэгжээр дансаа цэнэглээд зогсохгүй ирээдүйгээ ХАЙРААР ЦЭНЭГЛЭХ болно. Учир нь таны худалдан авсан карт бүрийн үнийн дүнгийн 10%-ийг хүүхдийн төлөөх сайн сайхан үйлст зориулах юм.
“Хайр түгээе” тусгай картыг Мобикомын бүх хэрэглэгч ашиглах боломжтой ба Урьдчилсан болон Хосолсон төлбөрт хэрэглэгчид дансаа цэнэглэвэл 7GB болон бусад хэрэглээндээ ашиглах 4000 нэгжтэй болно. Харин Дараа төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэхэд 10GB дата идэвхжих юм.
Их дата, их нэгжтэй “Хайр түгээе” тусгай картаар өөрийн дансаа бас ирээдүйгээ ХАЙРААР ЦЭНЭГЛЭЭРЭЙ!
ХАЙРААР ЦЭНЭГЛЭЕ
МОБИКОМ