Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км км авто замын барилгын ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны долоодугаар сарын 1-нд 100 айлын авто замын шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн юм. 1965 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй уг авто зам нь 2 талаараа 2,25 м өргөн явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дугуйн замтай болжээ.
Гүйцэтгэгч компаний зүгээс 12 метр дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа юи. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.
Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам боллоо. 100 айлын 1.6 км замын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг аж.