Дундговь аймгийн Эрдэнэдалай гэж улсдаа бөхөөр дээгүүр байрт орохгүй ч, улсын зургаан цолтон мэндэлсэн бахдам амжилттай сум бий. Энэ сум аймгийнхаа баяр наадамд ч дөнгүүр амжилтыг гаргажээ. Гучин жилийн өмнө Дэлгэрийн Баатарсүх гэж нэгэн сайхан арслан энэ нутгаас ид барилдаж явсан юм. Сэрвүүгээс бярдаж барилддаг, гуд татаад өвдөглүүлдэг, сэнжигнээс хонгодоод арагш нь дарчихдаг, дагуулж тонгордог. Огцом бяр гаргадаг. Аралтай, бяртай эр байв.
1982 онд 17 настай байхдаа Дорнод аймгийн Халхгол руу цэргийн албанд татагджээ. Ер огт барилдаж ноцолдоггүй хархүү энд гурван жил цэргийн алба хаажээ. Халагдаж ирээд аймгийнхаа баяр наадамд барилдаж, тавын даваанд унасан нь түүнд том урам зоригийг өгчээ. 1987 оны Дундговь аймгийн баяр наадамд цолгүй түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн түүхтэй. 1989 онд их шөвөгт шалгарч, 1990 онд дахин түрүүлж, хурц арслан болсон юм. 1992 онд дахин их шөвөгт үлдэж байв.
ДАМДИНЫ БАЯРААТАЙ ХОЁР ЦАГ БАРИЛДАВ
1989 оны намар оройхон Нэгдэлжих хөдөлгөөн ялсны түүхт 30 жилийн ойд зориулсан том барилдаан Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд болжээ. Энэ барилдааны их шөвөгт Д.Баатарсүх цэргийн арслан Ж.Санжаасүрэнтэй (гавьяат тамирчин С.Миарагчаагийн аав) тунаж даван тэргүүн байрын төлөө улсын гарди Дамдингийн Баяраатай шалгарсан байна.
Орон нутагтаа амьдарч байгаа аймгийн цолтон ид байсан хүчит гарьдтай хоёр цаг гаруй хүч заан барилдаж, өвдөг шорооджээ. Унахад нь газар пидхийн чимээ гарч байсан гээд л үлгэр мэт яриаг тэр үед үзэж сонирхож байсан хүн одоо ч дурсдаг. Дамдингийн Баяраа урд жил нь улсын заан цол хүртэж, дараа жил нь Нууц товчооны алдарт даншиг наадамд гуравт үлдэж байсан ид сайхан үе л дээ.
Баяраа гарьд наадмын дараа “Д.Баатарсүх дүү минь, улсын наадмын зүлэг ногоон дэвжээ гэж бий. Чи тэнд очиж хүч үз. Ах нь орон нутагтаа амьдарч байгаа бөхчүүдээс чам шиг бяртай хүнтэй таарч байгаагүй юм байна...” хэмээсэн гэдэг. Хэнэггүй нь дэндсэн Дэлгэрийн Баатарсүх хүү тэр ярианд онцын ач холбогдол ч өгөлгүй орон нутагтаа ид үеэ өнгөрөөсөн юм.
УЛСЫН НАЧИНТАЙ ХОЁР УДАА БАРИЛДАВ
1990 оны зун Д.Баатарсүх тун ч сайхан бэлтгэлтэй. Аймагтаа түрүүлж, нэг юм дуулгаж мэдэхээр байлаа. Нууц товчооны том даншигийн дуулиан улс орон даяар тарж, нутагтаа сайн барилдсан бөх бүр л дор бүрнээ нэгийг бодож байсан биз. Ц.Улаанхүү начин хожим “ Уг нь Нууц товчооны даншигт Ш.Дорждамбаас илүү Д.Баатарсүхдээ найдвар тавьж байсан” гээд дараах зүйлийг ярьсан юм.
"1990 онд аймгийнхаа наадмаар үзүүр түрүүнд Д.Баатарсүх дүүтэйгээ үлдэв. Тэр барилдаан "хайн" гээд дахисан юм. Амьдралдаа цөөхөн булхайцсаны минь нэг тэр шүү. Д.Баатарсүх хожим надад “Би өөрийгөө давчихлаа гэж бодсон. Тахимаа авах гээд очтол та элэг бүсээ чангалчихсан дахиад барилдах гэж байдаг.
Таныг булхайцдаггүй болохоор чинь дахиад барилдчихсан” гэж байсан. Дахиж барилдахдаа тонгороод дөрвөн хөллөөд уналаа. Д.Баатарсүх үндсэндээ намайг хоёр хаяж түрүүлсэн юм шүү... Манай аймгийн бөхчүүд 60 хүн Сүм хөх бүрдийн амралтад нэгдсэн байдлаар гарч бэлтгэл базаав. Гэтэл найдвар тавьж байсан дүү маань хоёрын даваанд Говь-Алтайн Б.Пүрвээд тун ч амархан унасан даа. Их сайн байгаа хүн дор даваанд уначих гээд байдаг тал бий. Тэр л болсон байх гэж боддог"
ОРОН НУТАГТАА БОСОО ЯВСАН ҮЕ
1992 оны Дэлгэрхангай сумын баяр наадам өргөн дэлгэр болов. Өвөрхангай, Өмнөговь аймгаас бөхчүүд ирж барилдав. Дунд шөвөгт гурван аймгийн найман аймгийн арслан үлдэж хоцров. Их шөвөгт Ж.Санжаасүрэн А.Батсайханыг амлаж Д.Баатарсүх хэдхэн хоногийн өмнө аймагтаа түрүүлж хурцалчихаад ирсэн Өмнөговийн Гонгорын Батжаргалтай тунаж хүч үзжээ.
Тухайн үеийн говийн хоёр шилдэг арслангийн тулаанд Дундговийн Д.Баатарсүх давсан юм. Үзүүр түрүүнд нутгийн ах Ж.Санжаасүрэнг даван түрүүлжээ. Одоо ч говийнхны ярьдаг алдартай наадам болж үлдсэн юм. Ер нь Баян-Өндөр, Дэлгэрхаан, Бүрэн, Дэлгэрхангай, Адаацаг, Эрдэнэдалай гээд сум орон нутгийн баяраар олон түрүүлжээ.
Нэг жил Дундговь аймгийн зүүн сумд наадмаа цуварч хийхэд бүгдэд нь барилдан түрүүлэхэд "Шинэ хөдөө" сонинд Д.Баатарсүхэд хандаж “Бүх суманд түрүүлсэн хүнд улсын цол олгох уу...” гэсэн мэдээ нийтлэгдэж байсан гэдэг.
УЛСЫН ДЭД АВАРГА ОСОРЫН ХҮҮХЭНБААТАР
Төрсөн дүү нь үндэсний бөхийн өсвөр үеийн улсын дэд аварга Осорын Хүүхэнбаатар юм. Нэгэн үе түүний биеийг харсан хэн бүхэн шагшин магтдаг байсан гэдэг. 1994 оны өсвөр үеийн улсын аваргад дэд байрт шалгарч, дараа жил нь шагналт байрт орсон юм. Түүний идэр залуу үеийг харсан улсын цолтнууд хүртэл шагшин магтдаг. 1996 онд аймагтаа тав давж, аймгийн начин цол хүртсэн цагаас хойш төдий л барилдсангүй. Орон нутагтаа ид үеэ өнгөрөөжээ.