Хятадын банкууд бэлэн мөнгөний эрэлд гарснаар тус улсад шинээр төлөвшиж буй хөрвөх бондын зах зээлд хэт ачаалал үүсэх аюул нүүрлэв. Дөрвөн томоохон зээлдүүлэгч саяхан баталсан журмын дагуу зургадугаар сарын сүүлчээр 146 тэрбум юань буюу 22 тэрбум ам.долларын өртөгтэй гибрид үнэт цаас гаргахаар төлөвлөж байна.
Энэ нь Хятадын дотоодын санхүүгийн зах зээлд ийм их хэмжээний гибрид бонд гаргаж буй анхны тохиолдол юм. Ингэснээр 2018 оны турш босгосон мөнгөнөөс хоёр дахин илүү хөрөнгө татах төлөвтэйг Bloomberg мэдээллээ.
Хятадын үнэт цаасны зохицуулах комисс өөр 54 компанид хөрвөх бонд гаргах зөвшөөрөл олгосон.
Эдийн засгийн удаашрал болон дефолт нэмэгдэж байгаа үед Хятадын банкуудад капиталаа зузаатгах шаардлага тулгарч байгаа учир ийм арга хэмжээ авахад хүрсэн бололтой.
Бээжин зээлдүүлэгчийн санхүүжилтийн эрэлтийг харгалзан саяхан уг алхмыг баталсан боловч зах зээлд нийлүүлэлт нэмэгдвэл өгөөж буурч болзошгүй гэсэн болгоомжлол үүсэв. Үүний сацуу хувьцааны үнэлгээ доошилж байгаа үед худалдан авагчид нэмэлт урамшуулал хүсэж магадгүй юм.
Beijing GEC хөрөнгийн менежментийн захирал Хао Денг “Нийлүүлэлт огцом өсөхөд зах зээлд богино хугацаанд дарамт үүсэх нь гарцаагүй. Ялангуяа хувьцааны зах зээлд эрсдэлээс зайлсхийх хандлага ажиглагдаж буй өнөө үед дарамт мэдрэгдэнэ.
Гэхдээ урт хугацаанд их хэмжээний хөрвөх бонд зах зээлийг илүү эрчимтэй, сонирхолтой болгоно” хэмээн үнэлжээ. Communications, Ping An, Citic, болон Jiangsu банкууд бонд гаргахаа зарласан бөгөөд тэдний хувьцаа бүртгэлтэй үнээсээ 0.8 дахин доогуур зарагдаж байгаа аж.
Хятадын үнэт цаасны зохицуулах комисс өөр 54 компанид хөрвөх бонд гаргах зөвшөөрөл олгосон. Бүгд бонд гаргавал нийт саналын хэмжээ 200 тэрбум юаньд хүрч болзошгүйг Northeast Securities мэдээлэв. Тус улсад түүхэн дээд үнэлгээтэй бондыг 2010 онд Хятадын төв банк гаргасан юм. Зохицуулагчид банкуудад капиталаа зузаатгахад туслахын зэрэгцээ өсөлтөд хохирол учруулалгүйгээр санхүүгийн эрсдэл, сүүдрийн банкуудыг дарахыг эрмэлзэж буй. Саяхан баталсан арга хэмжээ зохицуулагчид дэмжлэгээ яаравчилж буйн дохио юм.
Central China Securities компани өнгөрсөн сард гаргасан мэдэгдэлдээ энэ байдал үргэлжилбэл Хятадын банкуудын нэгдүгээр зэрэглэлийн үндсэн капиталын дутагдал гурван жилийн дотор 1.6 их наяд орчим юаньд хүрнэ гэж онцолсон.
Ашгийн өсөлт саарч, зохицуулалтын шалгуур нэмэгдэж байгаа үед банкуудын мөнгө босгох дарамт нэмэгдэх бөгөөд тэд Засгийн газраас дэмжлэг хүлээх болов уу гэж тус компанийн шинжээчид бичжээ. Өнгөрсөн онд Хятадын хувьцааны зах зээл 2.4 их наяд ам.доллар алдсан явдал хөрвөх бондын эрэлтийг доош татаж, нийлүүлэлт нь 17 хувиар унажээ.
Хөрөнгө оруулагчид зах зээлүүдэд өсөлт, уналт ээлжилдэг учир хөрвөх бондыг хувьцаанд шилжүүлэн ашиг олох боломжтой гэж үздэг. Иймээс 2019 он Хятадын хувьцаанд ээлтэй жил болохын хамт бондын өгөөж өндөр бол гибрид үнэт цаасны эрэлт сайжирна гэж таамаглажээ.
HFT Investment компанийн менежер Чиан Хе “Зах зээлийн өнөөгийн нөхцөлд бондод төвлөрдөг сангууд ашгаа арвижуулахыг хүсэж байгаа бол хөрвөх бонд руу хандах хэрэгтэй. Гэхдээ оны сүүлийн хагаст хувьцааны өгөөж бондынхоос давах байх” хэмээн дүгнэсэн байна.