2019 оны тавдугаар сарын 3. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, Шинжлэх ухааны доктор, Профессор М.Зулькафильтэй сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлчдийн баярын өдөр үү, эсвэл өөр утга учиртай юу? Зарим хүний энэ талаарх ойлголт нимгэн юм шиг?
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг иргэд, сэтгүүлчид дутуу дулимаг ойлгоод байх шиг. 1993 онд Африкийн Намиби улсын нийслэл Виндхук хотод Африкийн чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх асуудлаар сэтгүүлчдийн олон улсын чуулган болж, үр дүнд нь Виндхукийн тунхгийг гаргасан. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, ялангуяа Африкийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх агуулга бүхий энэ тунхгийн дагуу ЮНЕСКО санал гаргаж, 1993 оны гуравдугаар сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан. Намиби-д болсон чуулганаар гаргасан тунхгийг баталсан өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан хэрэг юм.
Дэлхий нийтээр 1994 оны тавдугаар сарын 3-наас хэвлэлийн эрх чөлөөний өдрийн тэмдэглэсэн бол Монгол Улс 1996 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдрийг манайхан эхлээд баярын өдөр гэж ташаараад янз бүрийн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Харин энэ нь сүүлийн үед багасах хандлагатай байна. Тийм биш, гол зорилго нь дэлхий дахинд хэвлэлийн эрх чөлөө ямар байгаад дүгнэлт өгөх, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой тулгамдсан асуудлаа хэлэлцэх, хэрхэн шийдвэрлэх талаар эрэл хайгуул хийх зорилготой юм.
-Энэ жил хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээр “Media for democracy: journalism and elections in times of disinformation” буюу “Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Монголын нийгэмд ч тулгамдсан асуудал санагдлаа?
-ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан жил бүр уриалга гаргадаг уламжлалтай. Энэ уриалга зөвхөн сэтгүүлчдэд зориулагдахгүй, тухайн улсын ард түмэн, төр засагт хандсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний ач холбогдлыг сануулсан уриалга байдаг. Жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд уриалга гаргадаг. Тэгэхээр өнөөдөр бол сэтгүүлчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө эрхээ нэмэгдүүлэх тэмцлийн өдөр. Сүүлийн жилүүдэд тавдугаар сарын 3-нд сэтгүүлчид баярлахаас илүүтэй хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой янз бүрийн арга хэмжээ зохион байгуулаж байгаа нь сайшаалтай. МСНЭ-ээс өнгөрсөн жилээс эхлэн “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум” зохион байгуулж байгаа нь үүний нэг жишээ юм.
-Танай бодлоор Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна вэ?
-Дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөг тодорхойлох бие даасан хэд хэдэн байгууллага байдаг. Freedom house, Freedom forum, “Хил хязгааргүй сэтгүүлчид” зэрэг хараат бус байгууллагууд жил бүр улс орнуудын хэвлэлийн чөлөөт байдалд тодорхой шалгуураар дүн шинжилгээ хийж, хэвлэлийн эрх чөлөөний рейтингийг тогтоодог. Олон шалгуур байдаг ч гурван шалгуурыг гол болгодог. Нэгдүгээрт, тухайн оронд төрийн мэдлийн бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр зэрэг олон байдаг.
Ганцхан редактор биш, бүх сэтгүүлчийг аттестадчилъя гэж байгаа. Германд шинээр ажилд орох сэтгүүлчээс мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг хамгийн түрүүнд хардаг. МСНЭ цаашид ийм алхам руу шилжих асуудал ярьж байгаа. Миний бодлоор энэ бол маш зөв алхам.
Хоёрдугаарт, өндөр албан тушаалтнуудыг шүүмжилж болох эсэх. Гуравдугаарт, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагад үзүүлж байгаа эдийн засгийн, улс төрийн болон хууль хяналтын байгууллагын дарамт хэр зэрэг байна гэсэн шалгуур юм. Монгол Улс жил бүхэн хоёр орноор урагшилна, эсвэл хойшилно. Энэ жил Зөрчлийн хууль хэрэгжиж, олон сэтгүүлчийг торгох, дарамтлах, айлган сүрдүүлэх зэрэг тохиолдол гарсан учир миний бодлоор жаахан ухарсан байж магадгүй. Гэхдээ би судлаач хүний хувьд Монголд хэвлэлийн эрх чөлөө нэг их муу гэж хэлэхгүй.
-Яагаад?
-Манай хоёр хөрш их гүрэн хэвлэлийн эрх чөлөөгүй орны тоонд ордог. Түүнээс гадна социалист системээс бидэнтэй адил чөлөөт ардчиллын замд шилжсэн Төв Азийн “стан”-ы орнуудтай харьцуулахад Монголд хэвлэлийн эрх чөлөө нэлээд урагшаа явсан. Гэхдээ Дорнод Европ, Балтик хавийн орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлттэй. Тэгэхээр бид тайвширч болохгүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд тэмцэх хэрэгтэй.
Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид эрхээ хамгаалах асуудлаар хамтарч тэмцэх талаар дутмаг гэж боддог. Зүгээр суугаад байхад хэн ч асуудлыг шийдэж өгөхгүй, тэмцэж байж л эрх чөлөөгөө олж авдаг. Дэлхийд хэвлэлийн эрх чөлөөг тунхагласан Америк, Скандинавын орнууд 150-200 жил тэмцэж байж энэ эрх чөлөөгөө олж авсан. Манай улсын хувьд 1990 оноос хойш 30-аад жилд хагас эрх чөлөөт оронд тооцогдож буй нь чамлахааргүй амжилт. Одоо илүү сайжруулах хэрэгтэй.
СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖИЛ СОНИРХОЛТОЙ, ХҮНД ХЭЦҮҮ, ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛДЭГ ОНЦГОЙ МЭРГЭЖИЛ
-Монголын хэвлэл мэдээллийн салбарт 4000 гаруй хүн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн ёс зүйн асуудал нийгэмд хурцаар тавигдах боллоо?
-2018 оны байдлаар сэтгүүлч, найруулагч, зураглаач бүгд ороод хэвлэл мэдээллийн 4726 ажилтан бий гэсэн тоо байдаг. Сэтгүүлчид ёс зүйн асуудлаар байнга шүүмжлэлд өртдөг нь үнэн. Дэлхий дахинд сэтгүүлчийн ёс зүйг 100 хувь хангасан орон нэг ч үгүй. Ямар нэг түвшиндээ доголдолтой байдаг. Америк, Европын орноос туршлагатай багш, сэтгүүлчид ирээд сургалт явуулахдаа ч манайд ёс зүйтэй холбоотой асуудлууд байсаар байна гэж нуухгүй хэлдэг. Яагаад гэвэл ёс зүйг хуулиар зохицуулах боломжгүй. Энэ бол хувь хүний ухамсар, боловсрол, соёл, амьдарч буй орчин зэрэг олон хүчнн зүйлээс шалтгаалдаг.
-Сэтгүүлч ёс зүйн доголдол гаргах ямар шалтгаан байна вэ?
-Олон шалтгаан бий. Нэг гол шалтгаан нь манай улсын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын дийлэнх нь улстөрч, бизнесмэн, дарга, сайдуудын мэдэлд байна. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Улсын маань Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Өнгөн талдаа хэвлэлүүд өөрийгөө чөлөөт хэвлэл гэж нэрлэдэг ч үнэндээ ямар нэг байдлаар хараат байдаг, эздийнхээ дуу хоолой, үзэл бодлын индэр болдог. Нэг телевизийн захирал нь сайд болчихвол тухайн салбарыг магтан дуулдаг. Тэгэхээр мэдээллийн тэнцвэрт байдал алдагдана. Энэ бол сэтгүүлчид улстөрчдийн гарт орж байна гэсэн үг. Нөгөө талаас манай сэтгүүлчдийн нийгмийн асуудал хүнд. Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар сэтгүүлчийн дундаж цалин 660 мянган төгрөг байна гэж өчигдөр зарлалаа. Цалин багатай, эзэд нь сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулахаас илүү өдөр тутмын нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэхэд л ач холбогдол өгдөг. Үүнээс болж сэтгүүлчид улстөрчдөд худалдагддаг, тэдний зарц болдог. Том том компанийн далд реклам сурталчилгаа хийдэг нь нууц биш. Тэр ч байтугай улстөрчдөөс цалин хөлс, урамшуулал авдаг сэтгүүлчид ч байдаг. Энэ бол ёс зүйтэй холбоотой нэг том асуудал.
Ёс зүйтэй сайн сэтгүүлч болохын өмнө хүн болж төлөвших ёстой. Сэтгүүлч бол нэг ёсны эмч гэсэн үг. Ялгаа нь сэтгүүлч иргэнийг биш нийгмийг эмчилдэг. Эмч буруу оношилж, эмчилбэл иргэн хохирно. Сэтгүүлчийг нийгмийн эмч гэдэг. Сэтгүүлч ташаа мэдээлэл бичиж мэргэжлийн ноцтой алдаа гаргавал нийгмийн оюун ухааныг хордуулна, нийтээрээ хохирно. Энэ утгаараа сэтгүүлч маш хариуцлагатай мэргэжил. Нөгөө талаар сэтгүүлчийн мэргэжил сонирхолтой, хүнд хэцүү, тасралтгүй үргэлжилдэг онцгой мэргэжил. Дэлхий дахинд хүнд талаасаа онгоцны туршигч-нисгэгч, уурхайчны дараа гуравдугаарт бичигддэг. Сэтгүүлч бэлтгэдэг зарим сургуульд сэтгүүлчийн ёс зүйн хичээл хангалттай орохгүй байгаа тал бий. Телевизийн студи, сонин, сэтгүүл гаргах зэрэг практик ажил дутагдалтай байгаа нөхцөлд сайн сэтгүүлч бэлтгэх боломжгүй юм.
-Монголд хэчнээн сургууль сэтгүүлч бэлтгэж байна вэ?
-Одоогийн байдлаар 10 гаруй сургууль сэтгүүлч бэлддэг. 4-5 жилийн өмнө сэтгүүлч бэлддэг 22 сургууль байсан бол өнөөдөр 11-12 сургууль бий. Үүнд төрийн мэдлийн МУИС, МУБИС, РТДС байна. ИХ, дээд сургууль төгссөн сэтгүүлч бүрийг манай сургууль бэлдсэн мэт ойлгох хандлага бий. МУИС сэтгүүлч бэлтгэж эхэлсний 60 жилийн ой 2020 онд болно. Санал, шүүмжлэлийг бид хүлээж авна. Манай сургуульд сүүлийн 4-5 жилд ерөнхий эрдмийн шалгалтад өндөр оноо авсан сурагчид л элсдэг болсон. Оюутнууд нэгдүгээр курстээ мэргэжил сонгохгүй, нийтээрээ ерөнхий эрдмийн хичээл үзээд хавар нь мэргэжлээ сонгодог болсон. Сурлагын амжилтаар эрэмбэлэгдэх учир ерөнхий эрдмийн хичэлийн дүн хамгийн сайтай нь түрүүлж мэргэжлээ сонгодог. Миний 40-өөд жил багшилсан туршлагаас харахад байгалиас заяасан бичих авьяастай хүн болгон бүх хичээлд, түүний дотор ерөнхий эрдмийн хичээлд сонирхолтой байдаг нь тийм ч нийтлэг биш байдаг нь ажиглагддаг.
Ёс зүйтэй сайн сэтгүүлч болохын өмнө хүн болж төлөвших ёстой. Сэтгүүлч бол нэг ёсны эмч гэсэн үг. Ялгаа нь сэтгүүлч иргэнийг биш нийгмийг эмчилдэг. Эмч буруу оношилж, эмчилбэл иргэн хохирно. Сэтгүүлчийг нийгмийн эмч гэдэг.
Хичээлээ маш сайн уншиж, цээжилдэг охид байдаг даа. Тэр хүмүүс оноо өндөртэй учир олноороо сэтгүүлч мэргэжлийг сонгоод ороод ирдэг. Яг бичих авьяастай хүүхдүүд шугамны ард үлддэг нь түгээмэл. Тиймээс 4-5 жилийн өмнө сэтгүүлчийн ангид элсэх бол эсээ бичүүлэх, найруулгын алдаатай өгүүлбэр засуулах, төрөл бүрийн баримт өгөөд мэдээ бичүүлэх зэргээр ур чадварын шалгалт авдаг байсан. Тиймээс зохиолч, сэтгүүлч, утга зохиолын ажилтан болох хүмүүс бусдаас ялгардаг байв. Ийм шалтгааны улмаас төгсөгчдийн чанар сүүлийн жилүүдэд муудаж, 30 хүн төгслөө гэхэд 4-5 сайн сэтгүүлч төрж байна.
Хуучин бол нэг ангиас 10-аад гайгүй сэтгүүлч гардаг байсан. Энэ бол элсэлтийн шалгалт ийм чухал гэдгийг харуулж байна. Дараагийн нэг асуудал нь багшлах боловсон хүчин. Нэг бол дөнгөж сургууль төгссөн практикийн мэдлэг дутмаг залуу багш, эсвэл хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан онолын мэдлэг хомс багш голлох хандлагатай байна. Тэгэхээр бидэнд онол, практикийг хослуулсан орчин үеийн мэдээллийн шинэ технологийг эзэмшсэн, гадаад хэлтэй эрдэмтэн, судлаач багш хэрэгтэй байна.
-Таны ажилласан туршлагаас харахад ямар хүн сэтгүүлч болдог вэ?
-Дуртай хүн сэтгүүлч болдоггүй юм. Сэтгүүлч болоход гурван чухал зүйл байдаг. Нэгдүгээрт, хүсэл сонирхол, сэтгүүлч болох гэсэн чин сэтгэл байх ёстой. Хоёрдугаарт, хөдөлмөрч чанар, бусдын материалыг уншдаг байх. Гуравдугаарт, байгалиас заяасан өчүүхэн авьяас. Ярианы чадвар, авхаалж самбаа, бичих авьяас. Энэ гурван чанарын хоёр нь байхад хөгжүүлж болдог. Гурвуулаа байхгүй, эсвэл ганцхан нь байвал бурхан ирээд ном заасан ч сэтгүүлч болохгүй. Манай төгсөгчдийн гуравны нэг нь сэтгүүлчээр ажиллахгүй байгаа нь ажиглагддаг. Дараагийн мэргэжлээ эзэмшихээр дахин сурах, зарим нь аль нэг компанийн маркетингийн албанд ажиллах, гадаадад явах зэргээр замаас гардаг.
СЭТГҮҮЛ ЗҮЙН ШҮҮМЖЛЭЛ СЭТГҮҮЛЧИЙН УРАН БҮТЭЭЛИЙН БАРОМЕТР, ТОДОРХОЙ ГОЛДИРОЛД ЧИГЛҮҮЛЭХ ӨГӨХ ЛУУЖИН БОЛДОГ
-Сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй эрчимтэй хөгжиж байна.
-Дэлхий дахинд сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй 4 хүчин зүйл байна. Даяаршил, төвлөрөл, задрал, ижилсэл. Даяаршил нь цахим сэтгүүл зүйн хөгжилтэй шууд холбоотой. Мэдээллийн шинэ технологийн ачаар сэтгүүл зүйн шинэ чиг хандлага бий болоод байлдан дагуулж байна. Цахим сэтгүүл зүйг “тав дахь засаглал” гэж өргөмжлөх болов. Бүх тогтмол хэвлэлүүд цахим хувилбартай боллоо. Үүнээс үүдэлтэй мэдээлэл орон зай хугацаанаас үл хамааран шуурхай түгж байна. Өнөөдөр мэдээллийг энерги, матери гэдэг ойлголтын түвшинд тавих болсон. Энергигүйгээр бид амьдарч чадахгүй, материгүйгээр бидний өмсөх хувцас, идэх хоол үгүй. Тиймээс XXI зууныг мэдээллийн тэсрэлтийн зуун гэж нэрлэдэг. Монголд редакцтай, редакцгүй хоёр төрлийн сайтууд ажиллаж байна. Сайтын тоо 2018 онд 100 хүрсэн. Эдний 20-30 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Олон сайт байгаа учир өрсөлдөөн бий болсон. Тиймээс сайтууд дан мэдээллийн, энтертайнмент, эрүүл мэндийн, зар сурталчилгааны гэх мэтээр төрөлжиж эхэлж байна. ОХУ-д эрэн сурвалжлах сайтууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Цаашид манай сайтууд ч энэ чиглэлд алхам хийх шаардлагатай байна.
-Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй төдийлэн хөгжихгүй байна гэх шүүмжлэл бий?
-Сайтуудад нэг нааштай алхам ажиглагдаж байгаа нь бусдын материалыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэх, бага зэрэг өөрчлөөд нийтлэх гаж үзэгдлээс агижир байгаа явдал юм. Энэ бол сүүлийн үед мэдээллийн хулгай багасаж байна гэсэн үг. Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хангалттай. 126 сая хүн амтай Япон улс өдөр тутмын гурван том сонинтой. 2018 оны судалгаагаар Монголд 125 телевиз байна. Үүний 20 гаруй өргөн нэвтрүүлгийн, 60 гаруй сувгийн телевизүүд. Энэ жижиг улсад зуу зуугаар тоологдох сайт хэрэгтэй юү, үгүй юү. Цаашид тооноос чанарт шилжихийг зах зээл аяндаа шаардах болно. Ер нь шаардаж эхэлсэн нь ажиглагддаг. Одоо бидэнд тооноос чанарт шилжих зоригтой алхам хийх шаардлагатай.
-Монголын сэтгүүл зүйл салбарт тулгамдсан асуудал гэвэл Та юуг онцлох вэ?
-Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал асар их бий. Би судлаач хүний хувьд тулгамдсан асуудлыг тав ангилж байна. Нэгдүгээрт, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж тавхан заалттай тунхгийн шинжтэй хууль бий. Цаашид бидэнд иж бүрэн шинжтэй мэдээллийн эх сурвалжийг нууцлах, сэтгүүлч онцгой нөхцөлд яаж ажиллах зэргийг зохицуулсан хууль хэрэгтэй. Гэхдээ хууль олон байх сайн биш, хамгийн гол нь сайн хууль байх шаардлагатай. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн талаарх төрийн бодлого тодорхой байх ёстой. Дэлхийн ихэнх оронд Соёл, хэвлэл мэдээллийн яам гэж байдаг. Манайд яам хэрэггүй юмаа гэхэд БСШУСЯ-ны бүтцэд Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хариуцдаг тодорхой нэгж байх хэрэгтэй.
-Ийм нэгж юу хийх вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тулгамдсан бодлогын асуудлыг шийдвэрлэх, хуулийн төсөл боловсруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг татварын бодлогоор төр засаг дэмжих нь чухал юм. Ийм бүтэц мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төр засагт дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Гуравдугаарт, сэтгүүлчдийг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэшүүлэх асуудал. Давтан бэлтгэхэд МСНЭ анхаарал тавин ажиллаж байна. 2018 онд “Сэтгүүлчдийг мэргэшүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дөрөвдүгээрт, сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Манайд сэтгүүл зүй судлал боломжийн түвшинд байгаа. Энэ чиглэлээр олон ном гарсан.
Харин шүүмжлэл унтарсан байдалтай. Сэтгүүл зүйн шүүмжлэлийг хөгжүүлбэл сэтгүүлчийн бүтээлийн барометр, тодорхой голдиролд чиглүүлэх луужин болно. Шүүмж орхигдсоны шол шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнууд, сэтгүүлчид шүүмжлэлийг хүлээж авах сэтгэл зүйн хувьд бэлэн биш айгаатай холбоотой юм. Шүүмж бичвэл захиалгаар бичлээ гэх мэтээр хариу арга хэмжээ авдаг, янз бүрийн зөрчил гардаг учир хүмүүс шүүмж бичихээс эмээдэг. Хоёр дахь нь үнэлэмжийн асуудал байна. Номонд шүүмж бичихийн тулд 500-600 хуудас ном уншаад 3 хуудас шүүмж бичнэ. Үүнд бүтэн сарын хугацаа зарцуулна. Сонины бүтэн жилийн дугаар шүүнэ гэх мэтээр хүнд хөдөлмөр. Бичсэний дараа тэр шүүмжийг үнэлж байгаа хэн ч байхгүй. Мөн хүнийг шүүмжлэхийн тулд өөрөө чадвартай байх ёстой. Тэгэхээр сэтгүүл зүйд шүүмж судлалыг хөгжүүлэхийн тулд магистр, докторын түвшинд сургах хэрэгтэй.
Тавдугаарт, миний бодлоор сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчныг бүрдүүлэх ёстой. Жишээлбэл, Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихгүй байгаа нэг гол шалтгаан нь гэмт хэргийн шинжтэй үйл явдлын араас олон хоног хөөцөлдөх боломж алга байна. Хөгжүүлэхийн тулд нэг сэтгүүлчийг ажлаас нь дор хаяж долоо хоног чөлөөлөх ёстой. Сэтгүүлчдийн цалин мөнгө маш бага байгаа нь ажиглагддаг. Энэ бол наад захын асуудал. Дөрвөн жил сураад сайн сэтгүүлч болно гэж байхгүй. Ажил дээр гараад тэр хүн практик дээр суралцдаг. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөгжүүлэхээс илүү ажлаар дараад байдаг.
СОШИАЛ МЕДИА БОЛ СЭТГҮҮЛ ЗҮЙ БИШ. ЭНЭ БОЛ ОЛОН НИЙТИЙН ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ИНДЭР
-Орчин цагт дататай гар утас барьсан хүн бүр мэдээлэл шуурхай хүргэх хэвлэл мэдээллийн үндсэн үүргийг гүйцэтгэх боллоо. Энэ үед сэтгүүлчдийн ялгарал юу байх вэ? Сэтгүүлчийн хэрэг байна уу гэх гээд байгаа шүү дээ?
-1990 оноос хойш Монголын сэтгүүл зүйд олон шинэ чиглэл орж ирлээ. Мobile journalism /MoJo/ гэж сэтгүүл зүйн шинэ чиглэл гарлаа. Налайхад уурхайн осол боллоо гэхэд тэнд явсан нэг хүн зургийг нь аваад сэтгүүлчээс өмнө мэдээлчихдэг. Үүнийг нэг хэсэг буруу, нөгөө хэсэг нь зөв гэж үздэг. Буруу нь гэвэл тэр мэдээлэлд мэргэжлийн түвшин, чанар байхгүй. Сайн тал нь иргэний сэтгүүл зүйг /Сivil journalism/ хөгжүүлж байна гэдэг. Иргэн өөртөө тулгарсан асуудлыг олон нийтийн сүлжээг ашиглан нааштайгаар шийдүүлэх алхам. Одоо олон оронд үүнийг хэрхэн зохицуулах вэ гэж толгой гашилгаж байна.
Сэтгүүлч “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэх ёстой атал хэдэн төгрөг хараад мэргэжлийн зарчмаасаа ухарч байна.
Сэтгүүлчдийг бичих ур чадвараас гадна мэдээллийн технологийн ололтыг ашигладаг, гадаад хэлтэй, авхаалж самбаатай сэтгүүлчийг бэлтгэх чиглэл рүү орсон. Тэгэхээр жирийн иргэдээс сэтгүүлч суурь мэдлэг, мэргэжлийн түвшин, найруулан бичих ур чадвараараа ялгарна. Сошиал медиа бол сэтгүүл зүй биш. Энэ бол олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх индэр. Сэтгүүл зүйтэй холбогдох гол шалтгаан нь зарим тохиолдолд мэдээллийн эх сурвалж болдог. Болсон үйл явдлын шуурхай мэдээг нийгмийн сүлжээнээс аваад сэтгүүлч газар дээр нь ажиллаж мэргэжлийн түвшинд мэдээ, сурвалжлага бэлтгэнэ. Сэтгүүл зүй бол нийгмийн тусгал байдаг. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр сэтгүүлч өөрчлөгдөнө. Тиймээс нийгмийн сүлжээнээс мэргэжлийн сэтгүүлчид ялгарах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд улс төрийн нөлөө бүхий хүмүүс өөрийн ашиг сонирхол, үзэл бодол, дуу хоолойг дамжуулдаг сэтгүүлчтэй болсон нь нууц биш. Энэ сэтгүүл зүй мөн үү?
-Сэтгүүл зүй гэж хэлэхэд хэцүү. Энэ бол ороо бусгаа нийгмийн гаж үзэгдэл. Эцэстээ ХМХ-ийн эзэмшилтэй холбоотой асуудал. Манайхан мөнгөтэй эрх мэдэлтэй болоод ирэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж, түүгээрээ дамжуулан ард түмний тархийг угаах, өрсөлдөгчөө намнах зэрэг буруу зүйлд ашиглаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг сэтгүүлчтэй нь худалдаад авчихаж байна. Сэтгүүлч тэр хүний зэвсэг болж байна. Сэтгүүлч “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэх ёстой атал хэдэн төгрөг хараад мэргэжлийн зарчмаасаа ухарч байна. Арай дөнгүүр гэсэн сэтгүүлчид мөнгөөр, захиалгаар ажилладаг болсныг бид бэлхнээ харж байна. Бид ийм байдлыг дэмжихгүй, засах ёстой.
-Засах гарц нь юу вэ?
-Эрх зүйн зохицуулалтаас эхлээд олон зүйлийг засаж залруулж, зөв замд оруулах шаардлагатай. Эздийг ил болгох, олон нийтэд зарлах ёстой.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨНӨӨДӨР 1940-ӨӨД ОНЫ АМЕРИКИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТҮВШИНД ЯВНА
-Нийгэмд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн нэр хүн сайнгүй байгаагийн шалтгаан ч үүнтэй холбоотой байх аа?
-Тийм. Нөгөө талаар сэтгүүлчид маань хүний нэр, албан тушаалыг сольж бичих, улс орнуудын төрийн тэргүүнийг зөрүүлж бичих, үг үсэг, хэл найруулгын асар их алдаа гаргадаг учир ард түмэн сэтгүүл зүйг үнэлэхээ больсон. Телевизийн захирлууд нь хүний царайг харж ажилд авдаг. Нөгөө хүн мэдлэг дулимаг, буруу зөрүү ярьдаг, ёс суртахууны доголдолтой. Үүнээс болоод сэтгүүлч мэргэжлийн нэр хүнд унасан. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагууд, сэтгүүлчид, сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгуулага л засаж залруулах ёстой. Хамгийн гол нь би хэнд үйлчилж байна вэ гэндгийг сайн тунгаан бодох ёстой.
Дэлхий дахинд төр засаг ба ХМХ, ард түмэн ба ХМХ-ийн хоорондох харилцааг хэвлэл мэдээлийн дөрвөн онолоор зохицуулж ирсэн байдаг. Одоо ч зохицуулж байна. Энэ бол авторитари онол, либертари онол, коммунист онол, нийгмийн хариуцлагын онол юм. Манай улс 70 жил коммунист онолоор явсан, дараа нь либертари буюу бүрэн эрх чөлөөний онолд шилжээд уяанаас алдуурсан юм шиг дур дураараа давхицгаалаа. 2010 оноос нийгмийн хариуцлагатай онолыг ярьж, нааштай алхам хийж эхэлж байна. Нийгмийн хариуцлагатай онолын гол мөн чанар нь “Чөлөөтэй бай, чөлөөтэй бич. Дараа нь бичсэн зүйлийнхээ төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай бай” гэсэн зарчмыг тунхагладаг. Энэ бол зөвхөн сэтгүүл зүйд яригдаж буй асуудал биш, нийгмийн хариуцлагатай бизнес, хариуцлагатай уул уурхай гээд их ярих болсон.
Сэтгүүл зүйн салбарт 2010 оноос нийгмийн хариуцлагатай онолыг ярьж, нааштай алхам хийж эхэлж байна. Нийгмийн хариуцлагатай онолын гол мөн чанар нь “Чөлөөтэй бай, чөлөөтэй бич. Дараа нь бичсэн зүйлийнхээ төлөө нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай бай” гэсэн зарчмыг тунхагладаг.
Монголын сэтгүүл зүй өнөөдөр 1940-өөд оны Америкийн сэтгүүл зүйтэй адил түвшинд явна. Тэр үед “Таймс” сонины эрхлэгч Хенри Льюс санхүүжилтийг нь гаргаад Чикагогийн их сургуулийн судлаачдад хандаж, судалгаа хийлгэж, хэвлэлийн эрх чөлөөний байдлын талаар илтгэл бэлдүүлсэн. Тэр судалгаа нь Америкт хэвлэлийн эрх чөлөө хэрээс хэтэрч, хариуцлага ёс суртахуун алдагдсаныг нотолсон. Тэгээд 3-4 их сургуулийн эрдэмтэд хамтарч “Хэвлэл мэдээллийн дөрвөн онол” гэдэг алдарт номыг бичсэн юм. Бид өнгөрсөн жил тэр номыг орчуулаад, хэвлүүлсэн. Одоо манайд нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй ба сэтгүүлчид хэрэгтэй байна.
-Редакторуудыг аттестадчилъя гэсэн санааг МСНЭ-ийн Ерөнхийлөгч нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн нэг. Энэ тухай өнгөрсөн жилээс эхлэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар удаа дараа яригдсан. Ганцхан редактор биш, бүх сэтгүүлчийг аттестадчилъя гэсэн санаа юм. Жишээлбэл, Германд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах гурван жилийн хугацаатай зөвшөөрөл авдаг. Зөвшөөрлийн хугацаа дуусвал шалгалт өгч сунгуулдаг. Эмч хүн анагаахын дээд сургуулийг ерөнхий эмч мэргэжлээр төгсөөд, дахин мэргэжлийн шалгалт өгч эмчлэх эрхээ авдаг.
Яг үүнтэй адил Баруун Европт эмч хүнийг эмчилнэ, сэтгүүлч нийгмийг эмчилнэ. Тиймээс бакалавраар төгссөний дараа шалгалт өгч тэнцвэл тодорхой хугацаанд сэтгүүлчээр ажиллах зөвшөөрөл өгнө. Шинээр ажилд орох сэтгүүлчээс мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг хамгийн түрүүнд хардаг. МСНЭ цаашид ийм алхам руу шилжих асуудал ярьж байгаа. Миний бодлоор энэ бол маш зөв алхам. Манайхан юм бүхнийг эсэргүүцдэг учир эсэргүүцэж магадгүй. Эсэргүүцэж байгаа хүн ч бий. Тэгэхгүй бол сурсан эсэх нь ч мэдэгдэхгүй хүн диплом авчихаад сэтгүүлчийн нэр хүндийг унагааж байна шүү дээ.
- Хэрэв сэтгүүлчдийг аттестадчилдаг болбол тэр ажлыг хэн хийх билээ?
-Багш, судлаач, хуульч, сэтгүүлч төрийн байгууллагуудаас гэх мэт янз бүрийн салбарын төлөөлөл багтсан комисс байгуулж таарна. Комисс гол нь шударга ажиллаж, тэнцсэн хүнд зөвшөөрлийг нь өгөөд байвал сэтгүүл зүйн салбарыг эрүүлжүүлэх том алхам болно. Нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Аттестадчиллыг Баруун Европ болон Скандинавын орнууд хамгийн түрүүнд нэвтрүүлснээрээ одоо дэлхийд чөлөөт хэвлэлийг хамгийн сайн хөгжүүлсэн үлгэр жишээ орнуудад тооцогдож байна. Бакалаврын диплом бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж болох юм гэсэн виз. Дараа нь мэргэжлийн шалгалтаа өгөөд тэнцвэл мэргэжлээрээ ажиллана гэсэн үг.
-Сэтгүүл зүйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд 40-өөд жил зүтгэж байгаа багш хүний хувьд Монголын сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдлын талаар цаг гаргаж ярилцлага өгсөн Танд баярлалаа.
-Монголын нийт сэтгүүлч, багш, судлаачдадаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Хамтран ажиллая, сэтгүүл зүйн салбараа хөгжүүлье гэж уриалмаар байна.