“Оюуны инноваци” ТББ-ын судлаач Б.Төрболд, П.Баттулга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) гишүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. ШЕЗ таван гишүүнтэй, шүүхийн захиргааны дээд байгууллага юм. Н.Лүндэндорж даргаар нь ажилладаг.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хоёрдугаар сард Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилжээ. Энэ зөвлөлийн 5 гишүүнийг манай улсын шат шатны хуулийн таван өөр байгууллагаас нэр дэвшүүлдэг юм.
Хууль зүйн сайд, Монголын хуульчдын холбоо болон анхан, дунд, дээд шатны шүүх тус бүр нэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгон, Ерөнхийлөгч баталдаг байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхээс,
- Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхээс,
- О.Зандрааг Улсын дээд шүүхээс,
- П.Батсайханыг Хууль зүйн сайд тус тус нэр дэвшүүлсэн юм.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сард зарлиг гарган, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр П.Батсайхан, О.Зандраа нарыг ШЕЗ-ийн гишүүнээс чөлөөлжээ. Тэднийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас 4 сарын өмнө ийнхүү яаравчилсан байна. П.Батсайхан, О.Зандраа нар 1957 онд төрсөн, 62 настай.
Энэ оны эхний өдрөөс Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчид болон бусад төрийн албан хаагчийн насны дээд хязгаар 65 байна” гэжээ. Мөн энэ хуульд “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлнө”, “Тухайн ажилтан 60 нас хүрээд 65 нас хүртлээ ажиллах хүсэлт гаргасан, эсэхээс үл хамааран эрх бүхий албан тушаалтан чөлөөлнө” гэжээ.
Шүүхийн байгууллагууд Ерөнхийлөгчийн хэт их хараанд орсон нь бодит байдалд илт харагдаж байна.
2017 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийг өөрчилсөн юм. Энэ хуулийн 4.1-т “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ. 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэсэн заалт мөн бий.
Тэгэхээр тухайн хүн 60 нас хүрсэн бол ажил олгогч чөлөөлөх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ ажилтан өөрөө хүсэлтээ гаргавал 65 нас хүртлээ төрийн албанд ажиллах ч боломжтой.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨӨРИЙН ХҮМҮҮСИЙГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ СОНИРХОЛТОЙ БАЙНА УУ
Гэтэл ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 1956 онд төрсөн, 63 настай. Ийм байтал Ерөнхийлөгч яагаад энэ хүнийг тэтгэврийн нас тогтоолгох үндэслэлээр чөлөөлсөнгүй вэ? Учир нь нэгдүгээр сард чөлөөлсөн хоёр хуульч одоо 62 настай. Эндээс харахад Ерөнхийлөгчийн зарлиг хууль бүх хүнд ижил үйлчлэх зарчмыг зөрчжээ. Мөн Үндсэн хуульд хүнийг насаар нь ялгаварлаж болохгүй гэж заасан байдгийг хуульчид сануулав.
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн хүмүүсийг ШЕЗ-ийн гишүүнээр томилох сонирхол байна уу гэх бодол төрж байгаа юм. Нөгөөтээгүүр Төрийн албаны тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж олгох хуулийн заалтууд өөр хоорондоо их зөрчилтэй, хийдэл үүсгэсэн, ойлгомжгүй байгааг онцлов. Хуулийн энэ цоорхойг Ерөнхийлөгч овжин ашигласнаас харахад цаашид ч төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоонд ашиглах магадлалтай. Шүүхийн байгууллагууд Ерөнхийлөгчийн хэт их хараанд орсон нь бодит байдалд илт харагдаж байна гэж “Оюуны инноваци” ТББ-ын судлаач Б.Төрболд, П.Баттулга нар дүгнэж байна.
Хуульд зааснаар ШЕЗ-ийн чөлөөлөгдсөн хоёр гишүүнийг орлох хуульчдыг 30 хоногийн дотор томилох ёстой. Иймд хууль зүйн яамнаас Э.Батбаярыг санал болгон, Ерөнхийлөгч батламжилжээ. Гэтэл Хяналтын шатны шүүхийн (Дээд шүүх) зөвлөгөөн хуралдаагүй, нэр дэвшигчээ хуулийн хугацаанд танилцуулаагүй тул ШЕЗ-ийн нэг гишүүний сул орон тоо байсаар байна.
Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүн ямар эрх дархтай юм бол? Яагаад Ерөнхийлөгч Х.Баттулга дээр нэр дурдсан хоёр гишүүнд ялгавартай хандан, чөлөөлөв?
ШЕЗ-ийн гишүүд бүх шатны шүүхийн шүүгчдийг Ерөнхийлөгчид санал болгодог гол субъект. Мөн шүүгчдийн сонгон шалгаруулалтыг явуулж, бүх шатны шүүхийн төсвийг батлах, хэргийн хөдөлгөөнийг удирдах, олон нийтэд тайлагнах, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй юм.