Чикаго Уайт Сокс багийн залуу тоглогч Карлос Родон тохойн хөндлөн шөрмөстөө бэртэл авч энэ улирал дахин талбай дээр гарах боломжгүй болжээ. Урьдчилсан дүгнэлтээр түүнийг 2019-2020 оны улирлын сүүлийн хагаст эргэж ирэх байх хэмээн таамаглаж байгаа ажээ. Тус багийн шилдэг залуу тоглогчид болох Майкл Копеч, Дэйн Даннинг нар яг ижил бэртлийн улмаас аль хэдийн сэлгээний суудалд шилжээд байсан юм. Тохойн хөндлөн шөрмөстөө бэртэл авахыг “Томми Жонсын бэртэл” гэж нэрлэдэг бөгөөд бэйсболын тамирчдын дунд хамгийн түгээмэл гэмтэлд тооцогддог ажээ.
Родоны хувьд 2014 оны драфтын 3 дах сонголтоор MLB-д хөл тавьж байсан юм. Мэргэжлийн лигт хөл тавьснаас хойш хэд хэдэн удаа бэртэл авч байсан бөгөөд хамгийн сүүлд 2017 онд мөрөндөө хүнд бэртэл авсан юм.
Түүний гэрээ 2021 онд дуусах учраас хэрвээ бэртлээс эргэн ирэх хугацаа хойшлох, бэртлээс ирснийхээ дараа ч хангалттай сайн тоглолт үзүүлээгүй тохиолдолд Чикаго Уайт Сокс баг түүнд шинэ гэрээний санал тавихгүй байх магадлалтай.
Д.Энхбаясгалан