Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Зөвхөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд л нүүрс хэрэглэх юм.
Иймд 180 халаалтын зуухны байгууламжид зуух ашиглалт, түүхий нүүрсний хэрэглээг хориглосон, Засгийн газрын тогтоолыг сурталчилсан зурагт хуудас тараажээ.
Түүхий нүүрс түлэхийг хориглосноор иргэд сайжруулсан түлш хэрэглэнэ. Энэ төрлийн түлш үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалтаар 8 байршилд газар олгохоор шийдсэн байна.
Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван Толгой Түлш” ХХК–ны сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж өнгөрсөн сард нээсэн. Энэ үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайгаас угаасан нүүрсийг тээвэрлэн авчирч, боловсруулан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.
Төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 530 гаруй цэг нэмж, нийтдээ 700 гаруй цэг ажиллана. Мөн түүхий нүүрсийг далд зарах эрсдэл байгаа тул давхар хяналтын цэг ажиллах аж.
Түлшний дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийн өрхийн судалгааг гаргажээ. Зорилтот бүлгийн 473 өрхөд 473 тонн сайжруулсан түлшийг нийслэлийн өнгөрсөн оны төсвийн хөрөнгөөр олгосон бол 2018-2019 оны өвөл зорилтот бүлгийн 1000 өрхөд сайжруулсан түлш олгоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.