Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж байна. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн сүрт жагсаал эхэллээ.
Төрийн далбаа мандуулах ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг нь төрийн далбаа юм. Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдрийг бид 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2009 оны зургаадугаар сарын 11-нд нэмэлт өөрчлөлт оруулж, долдугаар сарын 10-ны өдрийг “Монгол Улсын төрийн далбааны өдөр” болгожээ.
Төрийн далбааны өдрийг тохиолдуулан эзэн Чингис хааны талбайд цэргийн ёслолын жагсаалыг хийдэг уламжлалтай.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбаа нь Монгол төрийн бэлгэ тэмдэг, ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх тухай тодорхойлж ямар хэмжээтэй байх талаар дурдсан байна. Үндсэн хуулиас гадна Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах, дурсгах тухай тусгасан байдаг.