Бүгд Найрамдах Намын онц их хурал тавдугаар сарын 4,5-нд болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийж байна. Тус хуралд иргэд чөлөөтэй оролцох боломжтой гэлээ.
Тус намын зүгээс "Сангийн яам, Статистикийн үндэсний хороо, Монголбанкны баримтуудад ажиллахад эдийн засгийн үзүүлэлтүүд ерөнхийдөө унасан. Өссөн ганц үзүүлэлт нь чанаргүй зээл байна. Гэх мэтчилэн манайд болж байгаа юм ховор байна.Үүнд үнэлэлт дүгнэлт өгч, асуудлыг шийдэхийн тулд БНН-ын гишүүд, улс төрийн хүчнүүдтэй хамтарч хүндрэл бэрхшээлүүдээ ярьж, түүнээс хэрхэн гарах талаар ярилцъя тиймээс онц их хурлыг хуралдуулах болсон" гэлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан:
"Улс оронд юу болж байгааг та бүхэн харж байна. Монгол Улсын гадаад өр зээл 27 тэрбум ам.долларт хүрээд байна. Эдийн засгийн үзүүлэлтээрээ хамгийн доогуур явж байна. Ажилгүйдэл ядуурал хэр их байгааг, хорт хавдар хэр их газар авч байгааг, архидан согтуурал газар авсан, нийгмийн олон салбарт хэр хэмжээнээс хэтэрсэн тогтолцоо бүрдсэн байна.
Бүх улс оронтой хийж байгаа гадаад худалдаа алдагдалтай байна. Долларын ханш 1350 байснаас 2350 төгрөг болж байж гадаад худалдаа тэнцвэржиж эхэлж байна. Өөрөөр хэлбэл бид хэрэглээгээ багасгаж байна.
Төрийн албыг хар. 180 мянган төрийн албан хаагчтай. Манайх шиг 3 сая хүнд ийм их даргатай байж болохгүй байх.
Үндсэн хуулийг өөрчлөхгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно. Дээд доод танхим хэрэггүй. Баахан хоолны савнууд дээшээ суух нь дарга нар багадаад байгаа юм уу?
-1 мкв орон сууцыг хаана ч 500 мянган төгрөгөөр барьж байна. 500 мянгаар барьчихаад элит luxury орон сууц гэж үнэтэй зарж байна. орон сууцаа банкнаас зээл авч барьсан. 100 сая төгрөгийн байрыг банкууд лизинг нэрийн дор жилийн 14 хувийн хүүтэй 10 жилийн дотор 140 сая төгрөгийн хүү төлүүлжд 240 сая төгрөгийн байр болгож байна. Орон сууцыг 8-10 дахин үнэлж зарж байна. Энэ асуудлыг хурдан шийдэх ёстой.
-Боловсролын системийг шинэчлэх ёстой. Хэнд ч хэрэггүй диплом өгдөг сургуулиудыг хаах ёстой. Иргэдийг хохироож байна. Энэ сургуулиуд техник технологийн чиглэлээр мэргэшүүлэх хэрэгтэй. 10 жилийн дунд сургуулиудыг яаралтай англи хэлний сургалттай болгох хэрэгтэй. Гадаадад очоод манай залуус хэл усгүй, мэргэжилгүй болохоор хамгийн муу цалинтай ажил хийж байна. Мөнгө өгч л байвал ямар ч диплом худалдаад авдаг нийгэмд бид амьдарч байна.
-Бидний амьдралд дээр дооргүй шударга ёс хариуцлага үгүйлэгдээд байна.
Дарга нараа хариуцлагагүй авлига авдаг гэж хэлдэг. Гэтэл иргэд бид өөрсдөө хэр зэрэг хариуцлагатай вэ? Бид сонгуульд 5000 төгрөгөөр санал өгсөн үү?
Шударга ёсны төлөө цуглаан жагсаал хийхэд бид хэр оролцож байгаа билээ? Заавал үймээн дэгдээх гэж цуглаан хийдэггүй.
Хөдөлмөрлөдөг хүнд энэ их хугацаа. Дөрвөн жил бидэнд л бага хугацаа шүү дээ. Бид их хэрэлддэг, их маргалддаг бас их баярлаж нааддаг. " гэлээ.
-Үндсэн хуулийг өөрчлөхгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно. Дээд доод танхим хэрэггүй. Баахан хоолны савнууд дээшээ суух нь. Дарга нар багадаад байгаа юм уу?
Их хурлын гишүүд яах гэж сайд хийх гээд байдаг юм? Улс төрчдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох хэрэгтэй. Сонгуульд заавал иргэд оролцдог болгох. Үгүй бол төрийн үйлчилгээ үзүүлдэггүй болгох ёстой. Дөрвөн жилд болдог ганц сонгуульд саналаа өгөхийн тулд гуйлгаад байх даа яах вэ дээ.
Хэвлэлийн эрх чөлөөг боомилж боож байна. Манай төр засгийг муу хэлэхгүй шүү гээд л хаалтын гэрээ хийж байна. Иргэдийн нийгэм улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой, улс төрчдийн чадахгүй байгаа асуудлыг бид шийдье.
Эх орончид цуглаж, нийгэм улс төр эдийн засгийн асуудлыг одоо ярих цаг болсон.
Хэдүүлээ нийлж хулгайчид, дээрэмчдээс салах цаг ирлээ.
Нэг хүн хагартлаа баяжиж бусад нь үгээгүй хоосон болдог бүдүүлэг нийгэмтэй байж болохгүй. Европын том компаниудын ихэнх нь хувьцаат компани болж байна. Хөдөлмөрийн багаж үйлдвэрийн тоног төхөөрөмж дандаа нийтийнх болж байна.
Дөрвөн жил бол бага хугацаа биш шүү дээ. Элон Маск дөрвөн жилийн дотор цахилгаан машин үйлдвэрлэж байна. Хөдөлмөрлөдөг хүнд энэ их хугацаа. Дөрвөн жил бидэнд л бага хугацаа шүү дээ. Бид их хэрэлддэг, их маргалддаг бас их баярлаж нааддаг. " гэлээ.
Та 2020 онд нэр дэвших үү гэх сэтгүүлчийн асуултад "2020 онд нэр дэвших эсэхэд намын нөхөд юу гэж хэлдэг юм бол, ард иргэд юу гэж хэлэх юм бол. Та боль доо гэртээ хэвтэж бай гэж хэлж магадгүй. " гэлээ.