Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны есдүгээр сарын Аки башёгийн дээд зиндааны бөхчүүдийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр өндөрлөлөө.
Дээд зиндаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр 14 дэх өдрөө озеки Гоэйдог давснаар дээд зиндаанд 1000 дахь даваагаа аван түүхэн амжилтын эзэн боллоо.
Хакүхо аварга 2011 онд зодог тайлсан озеки Кайогийн 879 даваатай амжилтыг эвдэж байсан бөгөөд өчигдрийн барилдаанаар 1000 даваатай цорын ганц сүмоч боллоо. Тэрбээр 13 жилийн турш жил болгон түрүүлжээ.
Хакүхо өнөөдөр ёкозүна Какүрюү М.Анандтай барилдаж 15 дахь даваагаа авч, Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртлээ.
Тэрбээр өчигдөр 1000 дахь даваагаа авсныхаа дараа "Ирээдүйд сүмочдод том зорилго болох замыг гаргаж өгсөн байх аа гэж бодож байна" хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын 30 буюу ирэх ням гарагт зодог тайлна.
Эх сурвалж: Japantimes