Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Засгийн газар ээлжит бус хуралдаан болж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэж, багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонсов.
Хуралдаанаар бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12,3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23 мянга орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
-Үндэсний номын баяр Төв талбайд эхэллээ. Есдүгээр сарын 14, 15-ны өдөр үргэлжлэх номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг юм.
-Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” нэртэй тоглолтоо есдүгээр сарын 21-23-нд хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтоороо Б.Чинбат шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан дуу, төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээ үзэгч, сонсогчдод хүргэх гэж байна.
-“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болж байна. Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагууд 600 ажлын байр зарлажээ.
Мөн хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг зургаан байгууллага ажил хайж буй залуучуудад ажлын ярилцлагад яаж орох, хэрхэн хувцаслах, ажилд орох хүсэлт /CV/ хэрхэн бөглөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй өгч байна.
-УИХ дахь АН-ын бүлгээс 60 тэрбумын асуудал, Монгол Улсад хууль тогтоомжууд зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.
Шаардлагадаа хууль хяналтын байгууллагынханд төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийг хянаж, шалган шийдвэрлэхийг хүссэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Эндээс харахад Монгол Улсад ажиллаж буй хуулийн байгууллагын өмнө УИХ хүчин мөхөстөж байна. Ерөнхий сайд та энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, нэн даруй хариу ирүүлэхийг шаардаж байна гэжээ.