23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн долоо хоногт Румын улсын Бухарест хотноо явагдлаа. Өнгөрсөн жил манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медалийг зүүсэн бол өнөө жил эмэгтэй гурав, эрэгтэй нэг хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 48 кг-т хүч үзсэн Цогт-Очирын Намуунцэцэг анхны медалийг хүртэж элэг нэгтнүүдээ баярлууллаа. 57-д хүч үзсэн насанд хүрэгчдийн дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд буурь зааж мөн хүрэл хүртсэн бол өнгөрсөн жилийн U23-ийн хүрэл медальт Энхбатын Гантуяа медалиа ихэрлүүлж, хошой хүрэл медальтан боллоо.
Харин эрэгтэй бүтэн багаас Ховд аймгийн харьяат Ганбаатарын Ганхуяг 86 кг-ийн жинд ганцаараа хүрэл медаль хүртсэн юм. Бямбаренчингийн Баяраагийн шавь энэ залуу монголчуудаас U23-ын анхны эрэгтэй медальтан болж байгаа юм. Г.Ганхуяг “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальтай.
О.Наранбаатар