-“Эрдэнэс Таван толгой” компани эрчимтэй хөгжих шилжилтийн
үе шатандаа байна-
“Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтад онцлох илтгэгчээр "Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцоно. Түүнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн “Coal Mongolia 2018” олон улсын чуулга уулзалтын ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Олон улсын чуулга уулзалт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг Азийн зах зээлд нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийн асуудалд илүү ач холбогдол өгч, салбарын хөгжилд тусгайлан анхаарсаар ирсэн нь манай компанийн сонирхлыг татдаг. Бид ч хамтран ажиллаж, оролцоогоо жилээс жилд нэмэгдүүлсээр байна. Чуулга уулзалт “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийн хувьд чухал ач холбогдолтой цаг үетэй давхцан зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлог.
2018 оны эхний хагас жилийн байдлаар 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Учир нь компани 2017 онд гадаад, дотоод өр төлбөрөө бүрэн шийдвэрлэж, 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, санхүүгийн хувьд итгэл даахуйц болсон. Тодруулбал, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь жилийн эцэст хүрэх зорилтыг 110 хувиар давуулан биелүүлж, улсад 2018 оны нийт хугацаанд төвлөрүүлэхээр төлөвлөсөн 258 тэрбум төгрөгийн 78 хувь буюу 216 тэрбумыг нь хагас жилийн гүйцэтгэлээр бүрдүүлж чадсан цаг үед болж байна.
Нөгөө талаар УИХ-аас Таван толгойн ордын ажлыг эрчимжүүлж, төслүүдийг хэрэгжүүлж эхлэх, дэлхийн зах зээлээс хөрөнгө босгох хариуцлагатай шийдвэр гаргаж, “Эрдэнэс-Таван толгой” компанийн хөгжлийн хоёр дахь үе шат руугаа шилжиж байгаа энэ мөчид хийгдэж байгаа нь бас л түүхэн ач холбогдолтой юм.
-“Coal Mongolia” чуулга уулзалтын илтгэлдээ ямар сэдвийг илүү онцлох вэ?
-Тавантолгой орд, ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийг Монгол хүн бүр мэддэг болсон. Үе үеийн төр засгийн зүгээс ч компанийн үйл ажиллагааг сайжруулах, төслийг эрчимтэй хөгжүүлэх, үр ашгийг нь Монголдоо, монголчууддаа хүртээх талаар санаачилга гаргаж, бодлого, шийдвэрүүдээ чиглүүлсээр ирсэн. Тиймээс компанийн хөгжил, стратеги зорилтыг 30 буюу түүнээс дээш жилээр тооцож, төлөвлөсөн төлөвлөгөөний хоёр дахь үе шат руу шилжих шилжилтийг зөв хийх үүргийг бид хариуцаж, цаг алдалгүй ажлаа эхлээд байна.
Эхний ээлжид ордын нөөцийн тайланг боловсруулах, олон улсын стандартын дагуу тооцож, баталгаажуулах, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, дагалдах дэд бүтэц буюу төмөр зам, авто замын төслүүдээ эхлүүлж, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамжийн асуудлаа шийдвэрлэх, шаардлагатай хөрөнгийг босгох, олон улсын зах зээлд хувьцаа гаргах зэрэг олон ажлын ард гарахаар манай хамт олон эрчимтэй ажиллаж байна. Энэ их ажлуудын үйл явцын мэдээлэл чуулга уулзалтын гол сэдвүүдийн нэг байх болов уу.
2018 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, гол гол үзүүлэлтүүдэд эерэг үр дагавар ажиглагдаж байна. Манай компанийн хувьд ч санхүүгийн чамлалтгүй олон амжилтыг үзүүлж, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах нь тодорхой байна. Төр засаг, иргэдийн зүгээс одоо л эдийн засаг сэргэж, аж амьдрал дээшилж, улс орны хөгжилд ахиц, дэвшил гарах болов уу гэсэн хүлээлт бий болчихлоо. Харин үүнийг хүлээлт төдий биш, бодит ажил болгох үйл явцад “Эрдэнэс Таван толгой” компанийн үүрэг оролцоо байсаар байгааг харуулах нь бидний зорилт. Тэгэхээр “Эрдэнэс-Таван толгой” компанид ямар нөөц, боломж, давуу талууд байгаа, түүнийг яаж хөгжүүлэх, үр дүнд богино хугацаанд ямар арга хэлбэрээр хүргэх бодлого, үйл ажиллагааны зорилтууд анхаарал татах байх.
-2011 оноос хойш зохион байгуулж байгаа “Coal Mongolia” олон улсын чуулга уулзалтын энэ жилийн арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
-Манай компани “Platinum Sponsor” байгууллагаар хамтран ажиллаж байгаа. Чуулга уулзалтын эхний өдөр “Эрдэнэс Таван толгой хувьцаат компанийн хөгжлийн хоёр дахь үе шат буюу эрчимтэй хөгжлийн зорилт, чиг хандлага” гэсэн сэдэвтэй илтгэл хэлэлцүүлнэ.
-“Эрдэнэс-Таван толгой” компани нийгмийн хариуцлага, ажилчдын нийгмийн асуудал болон орон нутгийн хамтын ажиллагаанд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Энэ онд Өмнөговь аймаг, Цогтцэций сумтай 2018-2020 оны хугацаанд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Таван толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны ерөнхий төлөвлөгөөг удирдлага болгон Таван толгой уурхайн ашиглалт, үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчин хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор аймагт сургууль, цэцэрлэг барих, авто зам, гудамж талбай тохижуулах, ногоо байгууламж байгуулах, хүндрэлтэй байгаа Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх зэрэг олон ажлуудад 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлээд ажиллаж байна.
Мөн Үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах шинэ бодлого гаргаж, хамтын гэрээг шинэчлэн байгуулж, энэ жил нийт ажилчдын цалинг 21 хувиар нэмж, ХАБ-ын урамшууллыг дахин таван хувиар нэмэгдүүлж, дэмжлэгийн санг хоёр дахин өсгөж чадсан зэргээр хийгдсэн ажлуудыг жагсаавал урт жагсаалт гарах болов уу.
-Энэ оны эхний хагас жилд танай компани 370 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгийг та онцоллоо. Оны эцэс гэхэд энэ үзүүлэлт хэр өөрчлөгдөх хүлээлттэй байгаа вэ?
-“Эрдэнэс-Таван толгой” 2018 оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, улсын болон орон нутгийн төсөвт нийт 216.5 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Уг нь 2018 оны батлагдсан төсөв, хүлээгдэж буй үр дүнгээр нийт 1.2 их наяд төгрөгийн орлого олж, 337 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсантай харьцуулбал 1.7 тэрбум төгрөгийн орлого олж, 580 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах, улсад жилд төвлөрүүлэх 258 тэрбум төгрөгийг давуулан биелүүлж 350 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.
-1072 хувьцааны мэдээллийн төв хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Энэ оны тавдугаар сард “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг нээж, ажиллуулсан. 1072 хувьцааг хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өөрт хэдэн ширхэг хувьцаа байгаа, яаж арилжаанд оролцох, брокер диллерийн компаниудтай яаж хамтран ажиллах, мэдээлэл авах зэрэг бүх харилцаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тус төвөөр иргэд ажлын өдрүүдэд 08:30-17:30 хүртэл өөрийн биеэр ирж уулзах, 1800-1072 тусгай дугаарын утсаар холбогдон мэдээлэл авч болно. Бид мэдээлэл өгөхөөс гадна сургалтын үйл ажиллагааг давхар явуулж хувьцаа эзэмшигч иргэн бүрээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар зохих мэдлэг чадвартай болгох ажлыг зохион байгуулж байна.
-“Coal Mongolia-2018” чуулга уулзалт энэ удаа “Технологийн дэвшилд хамтдаа” гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Энэ талаар танай компани ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Манай компани Цанхийн зүүн уурхайг түшиглэн жилд 20 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар 2012 онд урьдчилсан зураг төсөл буюу FEED болон ТЭЗҮ-г Австрали-Америкийн хамтарсан Аусенко Таггарт компаниар гүйцэтгүүлж, УУХҮЯ-ны дэргэдэх “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулсан байдаг. Гэвч зах зээлийн нөхцөл байдал болон усны эх үүсвэрийн тодорхойгүй байдлаас шалтгаалж уг төсөл маань өнөөг хүртэл хэрэгжихгүй байсаар хуулиар заасан ТЭЗҮ тодотгох хугацаа буюу таван жилээс хэтрээд байна.
Иймд нэгдүгээрт хуулийн дагуу ТЭЗҮ-ээ тодотгох, хоёрдугаарт өдөр ирэх тутамд шинэчлэгдэн сайжирч буй уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулалтын дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа ба энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна. Тавантолгой орд нь говийн, ус ховор бүс нутагт оршдог тул барихаар төлөвлөж буй нүүрс баяжуулах үйлдвэртээ хамгийн сүүлийн үеийн, өндөр үзүүлэлттэй “Усгүйжүүлэх” буюу хэрэглэсэн усаа буцаан шүүж авах, цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүдийг сонгох бодлого барьж ажиллаж байна.
Мөн ордын нүүрсний чанар нь давхарга дотроо хүртэл хэлбэлзэл өндөртэй байдаг тул баяжуулах үйлдвэр нь харилцан адилгүй чанартай нүүрсэнд зохицон ажиллах чадвар өндөртэй байх тал дээр анхаарч байна.
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “Эрдэнэс-Тавантолгой”-н хүлээгдэж буй IPO-г чих тавин чагнаж байна. Бэлтгэл ажил ид үргэлжилж байна уу?
-“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2011 онд Олон улсын зах зээлд IPO гаргахаар ажиллаж байсан ч тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчин, бусад хүчин зүйлсээс хамаарч энэхүү ажил зогсонги байдалд орсон.
Харин 2018 онд УИХ-ын 73 дугаар тогтоол батлагдсанаар энэхүү ажил эрчимжсэн ба тус тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой”-н 30 хүртэлх хувьд IPO хийж гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө босгох, төмөр зам, авто зам, бусад дэд бүтцийн төслүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолуудын дагуу ажлын хэсгийг байгуулж IPO-той холбоотой бэлтгэл ажлын хэрэгжилтийг Засгийн газарт 14 хоног тутам танилцуулан ажиллаж байна. Мөн IPO-тэй холбоотой худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, Компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрыг томилогдсон зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
-Танд баярлалаа.