АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг дахин шүүмжиллээ. Тэрбээр "Энэ хэлэлцээр америкчуудад ашиггүй" гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Япон болон БНСУ АНУ-ыг түншлэлийн хэлэлцээндээ эргэн нэгдэх хэрэгтэй гэж уриалж байгаа юм. Үүнээс өмнө Дональд Трамп Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт эргэн нэгдэх тухай боломжит нөхцөлүүдийг судлахыг албаныханд үүрэг болгожээ. Үүнийг энэ хэлэлцээрт нэгдсэн гишүүн орнууд таатай хүлээн авсан ч Япон, Малайз, Австрали зэрэг орнууд хэлэлцээрийг АНУ-д нийцүүлэн өөрчлөхгүй гэж мэдэгджээ. АНУ-д айлчилж байгаа Шинзо Абэ Номхон далайн орнуудын түншлэлийн хэлэлцээрийг хамгийн их дэмжиж ирсэн хүмүүсийн нэг юм. Тэрбээр Дональд Трамптай уулзахаас өмнө "Энэтхэг, Номхон далайн бүсийн эдийн засгийг хөгжүүлэхэд Япон, АНУ тэргүүлэгч байр суурьтай байх хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
Шинзо Абэ, Дональд Трамп нар хоёр өдрийн уулзалтаар БНАСАУ-аас гадна худалдааны асуудлаар хэлэлцлээ. Хэлэлцээний дүнд Япон болон АНУ хоёр талт чөлөөт, шударга худалдааны харилцааг өргөжүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хоёр талын уулзалтаар худалдаа, батлан хамгаалах, БНАСАУ-ын асуудлаар маш үр дүнтэй ярилцлаа. Бид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. АНУ, Япон улс аль алинд нь ашигтай шударга худалдааны хэлэлцээр байгуулна. Үүнийгээ тэсэн ядан хүлээж байна. Мөн БНАСАУ-ын талтай хийх томоохон уулзалтууд хүлээгдэж байгаа. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ таныг энд хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна. Цаашдаа илүү олон жил дотно, нөхөрлөлийн харилцаатай байхыг хүсэж байна” гэж мэдэгдлээ.
АНУ-ын талаас Япон улстай хийх худалдааны асуудлаар нэг их шахалт үзүүлэхгүй гэсэн таамаг ажиглагчдын дунд давамгайлж байсан юм. АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Япон улстай хийх худалдааны алдагдал нь өнгөрсөн онд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт буюу 69 тэрбум ам.доллараар хэмжигджээ.
Н.Номин-Эрдэнэ