Өнөөдөр ДАШТ-ий хоёрдугаар тойргийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдах хуваарьтай байгаа билээ. Хоёрдугаар тойрогт явагдсан тоглолтуудад хэд хэдэн багууд хасагдах шатанд шалгарах эрхээ аваад байгаа юм. Эхний тойрогт эцсийн мөчид Тунисыг буулган авсан Английн шигшээ баг өнөөдөр ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа Панамтай тоглох ба хэрэв 3 оноо авч чадах юм бол хасагдах шатанд шалгарах эрхтэй болох юм.
Хоёр багийн мэдээлэл
Английн шигшээ багийн хагас хамгаалагч Дэлэ Алли өнөөдрийн тоглолтыг өнжинө хэмээн дасгалжуулагч Гарэт Соутгэйт тоглолтын өмнө мэдэгдээд байгаа. Харин түүнийг орлож Рубин Лофтус Чийк гараанд гарах магадлал өндөр байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг түүхэндээ анх удаагаа хоорондоо тоглох гэж байна.
Холбоотой статистик
Английн шигшээ баг ДАШТ-д 38 дахь өөр улсын эсрэг тоглох гэж байна.
Английн шигшээ баг хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-ий эхний 2 тоглолтондоо ялалт байгуулсан.
ДАШТ-ий 4 тоглолтонд ялалт байгуулаагүй байсан Англи Тунисыг 2-1р буулгаж авсанаар хар цувралаа зогсоосон.
Английн шигшээ баг сүүлийн 11 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. ( 8 хожил , 3 хожигдол )
Харрин Кэйн ДАШТ-ий нэг тоглолтонд 2 гоол оруулсан 2 дахь Англи тоглогчоор тодорсон. Өмнө нь 1990 оны ДАШТ-ээр Гарри Линэкэр 2 гоол оруулж байв.
Панамын шигшээ баг Бельгийн эсрэг тоглолтонд хаалгаа оносон цохилтоос олон шар карт хүртсэн. ( 5 шар )
Панам сүүлийн 6 тоглолтынхоо 4т нь ялагдал хүлээсэн.
Панамын шигшээ баг Европын багуудын эсрэг өмнө нь 10 удаа тоглохдоо нэг ч ялалт байгуулж байгаагүй.