Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хичээлийн байрны ашиглалтын хугацаа дууссан учир шинэ барилга барихаар хуучин байрыг өнгөрсөн наймдугаар сараас нурааж эхэлжээ. Сургуулийн шинэ байрыг 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Байргүйн улмаас тус сургуулийн 1-5 дугаар ангийнхан Сансарын 33, 48, хувийн хэвшлийн “Шилдэг”дунд сургуульд хуваагдан түр хичээллэж байна. Харин 6-12 дугаар ангийнхан ажил хаялт зарлаад буй 92 дугаар сургуульд түр хичээл орж байгаа юм. Энэ сургуулийн багш нар ажил хаялтаа зогсоовол 21 дүгээр сургуулийн багш, сурагчид хаана очих нь тодорхойгүй, сурагчдын сурах эрх зөрчигдөж байна.
21 дүгээр сургууль байгалийн ухаан, хими биологийн гүнзгийрүүлсэн сургалттай учир шалгалт өгч тэнцсэн хүүхэд ордог. Харьяаллаас гадна харьяаллын бус холоос явдаг сурагчид олон байдаг гэж сургалтын менежер нь хэлж байв.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 2018 оны тавдугаар сард 1700 сурагчтай тус сургуулийг Амгаланд ашиглалтад орж буй лаборатори 142 дугаар сургуулийн байранд хичээллүүлнэ гэж байсан шийдэгдээгүй. Сурагчдын сурах эрх зөрчигдөөд байгаа юм.