Хоёр Солонгосын дайны үеэр амиа алдаж, Хойд Солонгосын нутагт цогцос нь үлдсэн АНУ-ын цэргүүдийн шарилыг нутаг буцааж байна.
Хойд Солонгосоос Өмнөд Солонгосын АНУ-ын баазад шарилыг тээвэрлэсэн онгоц ирэхэд цэргүүд хүндэтгэл үзүүлжээ.
Шарилыг Өмнөд Солонгосын Осан баазаас АНУ-ын агаарын хүчин хүлээн авсан юм. Эхний ээлжинд 55 цэргийн шарилыг АНУ-ын Хавай муж улсад хүргэн, шүүх эмнэлгийн шинжилгээнд оруулах гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт дээд хэмжээний уулзалт хийснээр амиа алдагсдын шарилыг эх оронд нь хүргэхээр тохиролцсон аж.
1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны үеэр АНУ-ын 326,000 гаруй цэрэг тулалдсан. Одоог хүртэл тус дайнаар хэдэн Америк цэрэг амиа алдсан нь тодорхойгүй ч Хойд Солонгост 5,300 шарил байгаа гэсэн тоо баримт байна.
Эх сурвалж: BBC